Thursday, February 11, 2010

俺あこんな村 ヤだ




Michael Jacksony iim goyo duu olloo, keke

Tuesday, February 09, 2010

The age of supermodels

Би өөрийгөө асар мод зодноос хол хөндий, гүндүүгүй нэгэн монгол эр гэж бодоод байдаг байсан юм....

Каролинийг Моданы тухай бич гэхэд нь хүртэл жоохон бантагнуулаад хаячихсан шиг,, кэкэ

Тэгээд өнөөдөр гэй баранд суугаад, дээр үеийн тухай яриад байж байсан, миний сонирхдог байсан мода, загвар өмсөгч энэ тэр байсан юм байна ш дээ гэж хальт санаанд оров...

Ан тийм, нээрээ манай дүү охин, Монголдоо алдартай загвар өмсөгч байсан юм байшд...

Гээд, тэр ч яахав тэ???? (энэ гэхдээ үнэн....)
Кээкэкэ


Намайг жоохон байхад, Синди Крауфорд, Наоми Кемпбел, Клаудиа Шиффер гээд супер моделууд асар алдартай байсийм байшд...

Нээх гоё гоё хүүхнүүд.. Сексийн хувьд сэрэл хөдлөхгүй хирнээ нэг тийм гоё гүүхнүүд санагддаг байсийм байна...



Энэ Наомигийн гэхдээ, Майклтай хамтарсан клип галзуу тэ?
Аймаар гомо,.,, лол



Гээд харжээсэн, энэ ёстой нэг гомо маягийн??? Транс маягийн Майклийн клип байдагийг санав, кээк


Thursday, February 04, 2010

Madonna ajaa

Нялх ногоо зулгаана аа гэж....

Мадонна ажаа, нялх ногоо (22той банди)-даа хаягдчихсан гэжийнэ тэ?



Клипэндээ хүртэл оруулаад, асар ХАЛУУХАН байсан, хэдэн сар үргэлжлэв
ээ? кэкэ



Хүн болгон дороо өндөрлөнө гэж мэдэж байсан ч гэсэн тэ? хэхэ

Энд японд, сүүлийн үед [ОКАМА ОННА] гэдэг үг дэлгэрээд байгаа юм.
Монголчилбол *ГОМО ЭМЭГТЭЙ* кэкэ

Эрэгтэй хүнийг царайчилж, нэг их ариухан амьтан болж харагдах гэж хичээдэггүй, таалагдсан эрэгтэйтэйгээ явалдвал явалдсан шиг, хаявал хаясан шиг, хаягдвал хаягдсан шиг тийм хүүхнүүдийг хэлсэн үг л дээ. Ихэвчлэн, ажилдаа мундаг, архинд дуртай, секст дуртай эмэгтэйчүүд байх нь их.

Хаа газар, эрчүүдийг олон хүүхэнтэй явалдахаар *чалхтай, овсгоотой* энэ тэр гэсэн шиг, харьцангүй эерэгээр (эсрэгээрээ, ганц хүүхэнд үнэнч байхаар *авгайдаа тархиа бариулчихсан* гэх маягтай) ханддаг бол, хүүхнүүдийг нэг хоёр залуутай унтангуут л шууд л *худаг/ янхан/ банзал* гээд дуудаад эхэлдэг дээ??

Иймэрхүү үзэлтэй харшилдан, яг ГОМО нар шиг чөлөөтэй сексийн амьдралтай хүүхнүүдийг нэрлэсэн нэр юм л даа..

Ийм ГОМО (шиг) ЭМЭГТЭЙ гэдгийн хамгийн том төлөөлөгч гэвэл МАДОННА болов уу. Бизнесдээ амжилттай, эрчүүдийг гарын салаагаараа цувруулсан шиг!
Тэгээд 50 насандаа 22той жаал уургалаад авчихсан байсан гэхээр.

Монголд, 50-тай авгай 22той жаалтай явалдвал гэхдээ бөөн юм болох байх тэ? Шар сэмжилсэн бузрын авгай энээ тэрээ гээд, кэкэ.

Зиаг зиаг, ямар ч байсан, сонирхолтой ньюз байв. Мань мэт нь ч гэсэн 50 гарсан ч гэсэн залуухан банди уургалж барьсан шиг гандан буурахгүй амьдрах юм шүү... кэкэ



Асашорю

 


Хайртай Үчидатэ Макико гуай нь болингуут шууд л сумогоо больсон гэхээр энэ хоёр их учиртай байжээ тэ? кэкэ.

Үчидатэ Макико, наанаа *Муу хар Аса, Сумогийн заншилыг юу гэж бодоод байгаа юм* гэж аашилсан хирнээ, цаагуураа бол мань хүнийг нилээд хамгаалдаг байсан байж магадгүй юм шиг байгаа юм тэ???

Сумо сонирхдоггүй болохоор сайн мэдэхгүй юм, гэхдээ, Аса-гийн ачаар сонирхолтой адал явдалтай сумо байсан, одоо нэг хэсэгтээ буцаад уналтын байдалд орох болов уу даа....



Найз

Манай нэг Садист Мазохистийн Мистресс (монголоор ингэж хэлдэг юм билээ, кэкэ) хийдэг найз, манайд ирж зураг авалт хийгээд л байсан, клип нь гарсан байна.
 
(manai geriin backyardad avsan zurag ni)

Энэ...



Үнэн хүнд наацан, хэхэ.
Манай найз энэ тэр бол, нүд мүд нь яаг хар тамхи энэ тэр татчихсан юм шиг...

Манай найз энэ туранхай өндөр нь....

Нөгөө хүүхэн нь, Кусама Яой (Японы хамгийн алдартай зураачдын нэг)-тай төстэй байгааз?
Нүд энэ тэр нь нэг тийм *галзуурчихсан юм шиг* энэ тэр, кээк




Тэгээд доор нь *ийм царай муутай хүүхнүүд яахаараа хүчиндэлт гэж санаа зовдог байна аа* гэсэн коммент үлдээсэн байсаныг нь харж жаал инээв

Tuesday, February 02, 2010

Бузар эм, Бурхан багшийн сургааль болон МАНИН ГАМБУУШ бишээ, ПО


Зиаг зиаг... Түрүүнд нь Христосын шашины талаар баахан мэдэмхийрч байгаад баахан хүний уур хүргэсэн, энэ удаад, Бурхан багшийн сургаалийн талаар мэдэмхийрэх гээд үзье байз, кэкэ

Сайндаа ч биш, бурхан багшийн сургааль маань төвд ч юм уу, санскрит хэл дээр байх нь их, Монгол дээр орчуулчихсан зүйлс нь хир үнэний хувьтай болохыг мэдэхгүй, тэгээд мэдэхгүй юм байж мэдэмхийрэх дэмий болов уу гээд юм бичихгүй байгаад байсан юм...

Энэ удаад ч гэсэн, нээг их айхтар мэддэг болчихсондоо биш, харин нэг хүүхдийн уурыг хүргэчихсэндээ уучлалт гуйх үүднээс, мэддэг хэдэн хэлэн дээр, итгэж болохоор орчуулгыг уншиж үзсэндээ бичиж байгаа юм...


Юу вээ гэхээр, дээр үед оруулсан байсан, (Баябага даргын орчуулсан) *Эртний Япон улс, гомо нарын диваажин* гэдэг бичлэгэн дээр

*Японд яагаад гомосэxүализм өргөн тархсан бэ?
Буддын шашны уламжлалт сургаалиар бол эмэгтэй хүн нь 「бузар」 зүйл? юм..Тийм болохоор эхнэр авах нь байтугай , эмэгтэй хүнтэй сээгэс хийх нь бузар үйл, сээгэс хийвэл бузартана гэж үздэг бсан тул сүм хийдэд шавилан сууж буй лам нарын хувид хатуу хориотой зүйл бсан аж..харин эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь 「нөү проблэм」 бсан бололтой.. Анх лам нар болоод шавь банди нарын хооронд эхэлсэн энэ харицаа удалгүй язгууртанууд болоод цэргийнхэн(самүрай)ий дунд тархсан байна..*

гэсэн хэсэг бичлэг байсан, түүнд маань *Буддын шашинд эмэгтэй хүнийг бузар булайн уурхай гэж хэлээгүй. Энэ талаар судлаач хүний хувьд хүмүүст зөв ойлголт өгмөөр байна* гэсэн, туйлын оновчтой сануулга/ коммент үлдээсэн хүүхдийн өмнөөс, бичлэгэндээ залруулга хийх утгаар оруулж байгаа юм л даа..

Үнэндээ, анхан шатны бурханы шашинд *БУЗРЫН ЭМС, ПҮҮ ПАЙ* гэсэн ойлголт байдаггүй.

Энэ дээр бичсэн маань бурханы шашиныг бүхэлд нь бус, харин*тухайн үеийн Японд дэлгэрсэн байсан бурханы шашинд* гэсэн тодотголтойгоор бичих ёстой байсан юм л даа. Хүлцэл өчье