Ойрын 2-3 долоо хоног зав муутай байлаа..Ажил ажил ажил гээд...
Өдөр болгон өглөөний 2-3 гэж хариад, гэртээ хариад шууд унтахгүй болохоор, 4 энэ тэр гэж унтаад гэсэн амьдралын хэв маяг муу муу..
Саяны хагас бүтэн сайн л гэхэд..
5 дахь = өглөө 4 гэж хариад, гэртээ пиво уучихаад унтав
Хагас сайн = Өглөө 10 гэж ажилдаа явав. Өглөөний 7 гэж гэртээ хариад 2 цаг унтав.
Бүтэн сайн = Өглөө 9 гэж ажилдаа яваад, тэр чигээрээ. Нэгдэхийн өглөө 9 гэж гэртээ харьж хувцасаа сольчихоод, 10 цагаас хуралдав. Өдрийн 2 цаг хүртэл ажиллаад, харьж унтав ...гэсэн маягтай...
..2 hours sleep in 48 hours...
Иймэрхүү маягаар гэхдээ ажил ихтэй байхаар, архи уух багасаад дажгүй тал ч бас байна аа.. 1 сар бараг дуусч байгаа биз дээ?
1 сард архинд хэрэглэсэн мөнгө, 12 сарын архины мөнгөний 1/4 хавьцаа л гарч байна гэхээр сайн хэмнэсэн байгааз дээ? Энэ сард дор хаяж 1,000 орчим дойлуур бол хэмнэх юм шиг байгаам...
Зиаг тэр ч яахав.
Баябага дарга СУМО СУМО гээд баахан юм биччихэж. Би яагаад дуурайж бичиж болдоггүй юм тэ??? кээк
Сумо гэхээр л, бүдүүн царай муутай гээд муулаад байдаг хүмүүс байдаг даа??
Баябага хүртэл *БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ЦАРАЙТАЙ* энэ тэр гээд муулаад амжчихсан...
Би ч хувьдаа нэг их хөөрхөн гэж боддоггүй л дээ..
Гэхдээ, хорвоод, янзан бүрийн хүн их байх юм аа..
Японы гомо залуучууд гэхэд, БҮДҮКАД ДУРЛАГЧ буюу ДЭБҮСЭН, БҮДҮКАД Ч ГЭСЭН ДУРЛАГЧ буюу ДЭБҮМОСЭН, жин нь 100 кг-аас дээш ГУРВАН ОРОНТОД ДУРЛАГЧ буюу МИКЭТА СЭН гээд хүмүүс, нийт гомо хүн амын бараг 1/3 энэ тэрийг эзэлдэг гэх мэт... (1/3-ээс их ч байж магадгүй)