Wednesday, October 28, 2009

Gomo bolon yos zanshil - 3

...

Уулзахаар тохирсон байсан Айдатай уулзаадм хамтдаа орон сууцнуудын дундах эмийн сан луу явав.
Айдагийн гомо найзууд олноороо байдаг бөгөөд, гэр бүлээрээ найзууд юм гэх

Явж байх замд *ахлах ангийнханы фестиваль* гээч болж байв. Аргагүй л жилд 600 фестивальтай газар.




きゃわーい♪

Эмийн санд биднийг хүлээж байсан нь Айдагийн гомо найз Фернандо, түүний эгч Мариа болон, тэдний эцэг (нэрийг нь мартчихаж...) байв.




Утагува: * Миний амьдардаг японд ч тэр, бусад газар ч тэр, гомо гэхээр ялгаварлан гадуурхах ч юм уу, дургүйцэх зүйл их байдаг. Мексик ч гэсэн тийм байх. Гэтэл, Фучитанд огт ялгаварлан гадуурхдаггүй гэж сонсоод, сурвалжлахаар ирсэн юм* хэмээн өөрийгөөө танилцуулахад, Фернандогийн аав ингэж хэлэв

Эцэг: * Эрүүл мэнд жирийн эрэгтэй хүүхэд, байгалийн жамаараа өсөж том болоход, зарим нэг хэсэг нь Муше (транссексуаль) болж, зарим хэсэг нь эрэгтэй хүнд хайртай болдог. Энэ бол бурхан ингэж шийдсэн болохоор тэр юм*

Утагува: Бурхан гэж, Католикийн бурхан уу?

Эцэг: Бишээ, Сапотэкагийн бурхан

Мариа: Би л лав, манай дүү гомо байсанд баярлаж байдаг юм. Машин барьж туслана, хайр дурлалын талаар зөвлөлцөж өгнө гээд, энэ бүгд гомо болохоор л хийж өгч байгаа юм

Утагува: Гомо биш эрэгтэйчүүд, хайр дурлалын талаар зөвлөлдөж өгдөггүй юм уу??

Мариа: Үгүй гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л ховор дөө. Үгүй ядахдаа л буруугаар ойлгоод, найрах гэж оролдож бариад ядаргаатай. Тэгээд ч гомо хүүхдүүд илүү эелдэг тусархуу болохоор.

Фернандогоос асуув

Утагува: *Чи найз залуутай юу?*

Фернандо *Одоогоор байхгүй байгаа, хэхэхэ*

Утагува: * Өөрийгөө гомо гэж анх мэдэнгүүтээ ихэнх Япон хүүхдүүд маш их сэтгэлээр унаж, тулгамддаг. Чи анх өөрийгөө гомо гэж мэдэхдээ юу гэж бодож байв?*

Фернандо : *Өсвөр насандаа ангийнхаа хүүдэд дурлаж байсан юм. Гэхдээ, гомо биш байсан ч, эрэгтэй хүнд дурлах тохиолдол байдагш д тэ? Тэр үед өөрийгөө гомо юу үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй байсан*

Утагува : * Э? Гомо биш байж эрэгтэй хүнд дурлах аа?*

Фернандо: * Тэгж их дайралдаад байдаггүй ч тийм тохиолдол байдаг биз дээ? Тэгээд, хоорондоо үерхэж баридаг ш дээ.*


Японоос огт ондоо сэтгэлгээ.... *Би одоо эрэгтэй хүүхэдтэй үерхэж байгаа ч гэсэн, гомо бол биш* гэх мэтийн асуудал байдаг л асуудал бололтой...


Утагува : * Эрэгтэй хүнд ч дурладаг эрэгтэй, гомо 2-ын ялгаа нь юу юм?*

Фернандо: * Жишээ нь, би эмэгтэй хүүхэдтэй найзалж чадах ч, дурлаж чадахгүй. Түүнээс гадна өөртэйгөө адилхан зөвхөн эрэгтэй хүнд дурладаг найз бол надад хэрэгтэй. Тийм болохоор би гомо. Гэхдээ би эмэгтэй хүн болохыг хүсдэггүй учир, Муше (транссексуаль) бол биш*

Утагува: * Гомо гэдгээ мэдчихээд, гэрийнхэндээ шууд хэлсэн үү?*

Фернандо: * Юм болгоноо гэрийнхэндээ хэлэх биш. Эхэндээ хэлээгүй. Гэхдээ найз залуутай болсоныхоо дараа, гэрийнхэндээ танилцуулах гэж ирэхдээ анх хэлсэн юм*

Мариа : * Би ямар их баярласан гээч?*

Утагува: * 2 эрэгтэй хирнээ, гэр бүл шиг хамтдаа амьдардаг хүмүүс байдаг уу?*

Эцэг/ Фернандо: * Зөндөө л байдаг ш дээ*

Утагува: * Гэхдээ, адилхан хүйстэй бол гэрлэж чадахгүй биз дээ?*

Эцэг: * Гэрлэлт гэдэг угаасаа нэг их чухал зүйл биш шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ч гэсэн гэрлээгүй хирнээ хамт амьдрах тохиолдол зөндөө байдаг биз дээ? Хамгийн гол нь эргэн тойрныхон чинь та 2-ыг хүлээн зөвшөөрч байна уу гэдэг л байгаа юм*



Айдагийн англи хэл, миний ярианы товч ном гэх мэтээр яриа өрнүүлэхэд, энэ хэмжээний ярилцлага ч гэсэн их цаг зарцуулагдаж байв. Ажилыг нь хийлгэхгүй удаан садаа болохгүйн тулд, Айдагийн өөр найзуудын төв талбай руу буцаад явав.

Фүчитанд эрэгтэй хүний хийдэг ажил, эмэгтэй хүний хийдэг ажил бүгд ялгаатай.

Эрэгтэй хүн нь загас барих, байшин барилга барих, эмч зэрэг ажил хийдэг бол, гар урлал бол наймаа бол эмэгтэйчүүдийн ажил. Муше гэж нэрлэгдэх транссексуальууд ч гэсэн Фучитанд олон байх бөгөөд, тэдний ажил нь хувцасны чимэглэл, фестивальд зориулсан чимэглэл гэх.

Ажлын их багаар ярих юм бол, эмэгтэйчүүдийн ажил нь эрэгтэйчүүдийнхээс хамаагүй их. Гэвч, эрэгтэй хүн эмэгтэй хүний ажилд нь туслах тохиолдол тун бага гэх.

Харин, гомо болон Мушэ (транссексуаль)-ууд, эмэгтэйчүүдийн ажилд ч тусалдаг гэнэ. Дургүйцэн байж ч бус, нилээд дуртайгаар.

Тийм болохоор, Фүчитаны эхүүд, гомо хүүхдүүддээ их хайртай байдаг гэнэ.
Японд уншсан номон ийнхүү бичсэн байв.

Энэ үнэн үү? хэмээн Айдагаас асуухад:

*Үнэн үнэн. Гэхдээ, эрэгтэй хүнд дургүй хүмүүс болон, эмэгтэй хүнд дургүй хүмүүс байдагчлан, гомо болон Мушед дургүй хүн ч гэсэн байдаг л юм. Ялангуяа Мушенуудад, чарлаа/ чимээ шуугиан ихтэй гээд дургүйцэх хүмүүс илүү их байдаг юм.


Айдагийн хэлсэнчлэн, ээжийнхээ ажилд тусалж буй гомо хүү байлаа



*Гомо хүүхдүүд ажилсаг* гэж их магтуулдаг ч, үнэхээр их ажилладаг гэх



*Гэхдээ мэдээж залхуу гомо ч гэсэн байв*



*Шулуун эрчүүд, огт эмэгтэйчүүдийн ажилд тусалдаггүй гэнэ. * Аль өглөө ажлаа дуусгачихсан юм чинь?* гэж хариулах стрэйт залуучууд*


*Манай дүү гомо болохоороо, аягүй ажилсаг. Гомо дүүтэйдээ мөн их баярладаг шүү* хэмээн ярих эмэгтэй



* Уг нь эмэгтэй хүнтэй үерхдэг байсан, одоо бол зөвхөн эрэгтэй хүнтэй л үерхдэг болсон* гэж ярих залуу



Фучитанд, гомо залуучуудыг ажилсаг гэж их магтаж байсан боловч, *Гомо болохоороо илүү их ажиллах ёстой* гэсэн юм байдаг юм болов уу???
Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ ямар ч байсан, ажиллаж байгаа гомо залуучууд, дургүйцэн байж бус, их л баяртайгаар ажиллаж байсан болохоор, гадаадаас ирсэн мань мэт нь хошуу дүрээд ч яахав...




*Миний анхны сээгэсдсэн хүн маань Мушэ (транссексуаль) байсан юм* хэмээн инээнгээ ярих эргүүлийн цагдаа



*Би л лав эмэгтэй хүнээс өөр хүнтэй явалдаж чадахгүй* хэмээн ярих манаач залуу. Мэдээж хүн амын ихэнх нь ийм *жирийн* хүмүүс гэнэ.


Долоон жил найзалж байгаа гомо хос. Гэр бүлээрээ, аав ээж нар нь ч хоорондоо маш эв найртай гэх



* Би л лав гомо / мушэ-д дугрүйдаг* хэмээн ярих залуу. Дээр үед хаягдсанаасаа хойш дургүй болсон гэнэ...


Гомо болон муше зөндөө байдагийг мэдлээ, лезбиан болон эмэгтэйгээс эрэгтэй болсон транссексуаль хир их байдаг юм? хэмээн Айдагаас асуув.

*Байх нь байдаг л юм. Гэхдээ надад таньдаг хүүхэд байхгүй* гэнэ ээ.

Сүүлд нь номноос уншсан, лезбиан болон, эмэгтэйгээс эрэгтэй болсон транс ч гэсэн олон байдаг бөгөөд, бүгд хүлээн зөвшөөрдөг гэнэ.

Гомо юу, Муше юу гэдэгийн ялгаа нь нилээд тодорхой хуваагдсан байдаг бөгөөд, *эмэгтэй хүн* гэж хүнд хайрлуулах уу үгүй юу гэдгээ тухайн хүн өөрөө сонгодог гэнэ.

Лезбиан болон трансын ялгаа нь арай ойлгомж муутай байдаг гэх.

Ямар ч байсан, бага насны хүүхэд л уруу татахгүй бол, хүний сексологи нь ямар ч байсан хамаагүй гэж үздэг соёл заншил бололтой.

-------------------------------------------
Гэй баранд орсон нь...

Айдагаас *Гэй бар байдаг юм уу?* гэж асуусан, *мэдэхгүй, сонсоогүй юм байна. Гэхдээ гомо хүмүүс их ордог бар бол мэднэ. Эзэн нь одоо гомо хүнтэй үерхэж байгаа болохоор, гомо хүмүүс их цуглардаг болсон юм* гэнэ. Гэхдээ орой завгүй учир гээд, газрын зургийг нь надад өгөв.


Орой нь баранд оров. 7-8 хүн уугаад сууж байв. Уур амьсгал нь бол яалт ч үгүй гэй бар.


Биерхүү биетэй барны эзэн



Бага зэрэг англиар ярьдаг Фернандо хүү.



Фернандогоос * Барны эзэн нь гомо юм уу? * гэж асуухад * Гомо бол биш. Гэхдээ одоо гомотой хамт амьдарч байгаа* гэнэ ээ... Фучитаны *гомо * гэдэг ойлголт, яаж ч бодсон, японы гомо гэдэг ойлголтноос өөр юм шиг ээ...


Ингээд, нэгэн үдшийг гэй баранд өнгөрүүлээд өдөр өндөрлөв. (нилээд олон хэсгийг хассан тул богинохон болчихов, кэкэ)

-------



Өнөөдөр Мушэны фестивал. Олон гомо нар цуглардаг өдөр.
Урд өдөр нь гэй баранд уусан тул, үд болтол унтаж байтал, Айда утасдав.

Мушэний фестивалийн өмнө, хүүхдийн баяраар дайрья гэнэ ээ..



Хаа газрын жоохон хүүхэд хөөрхөн тэ? Гэхдээ хүүхдэд сахал зурчихаар ийм хөөрхөн болдог гэж ёстой мэдээгүй юм байна. Нутаг буцахаараа жоохон хүүхэд барьж авч байгаад сахал зурна аа, чамайг, кэкэ




Ингээд хүүхэд хараад баясчихсан зогсож байсан, 5н залуухан хүүхдүүд хүрч ирэв,.
*Өчигдөр манай найзын зургийг аваад байсан хүн үү тэ? Бид нарын зургийг бас аваад өг* гэнэ.

Зурагийг авчихаад *Та нар гомо юу?* хэмээн асуутал * Энэ 2 гомо* хэмээн заалаа.



Тэгсэнээ * Энэ эрэгтэй хүүхэдтэй үерхэж үзсэн* хэмээн бас нэг хүүхэд рүүгээ зааж байна. Нөгөө заалгуулсан хүүхэд нь * Худлаа яриад бай* гэхэд, бүгд нийлээд, * Үзсэн л биз дээ* гээд инээлдэж байгаа хэсэг нь их сонирхолтой санагдав.
Гомо гэдгээ илэн далангүй илчлээд, түүнийг нь мэдээд гомо болон гомо бус хүүхдүүд хамтдаа найзлана гэдэг, Японд л лав нэг их хараад байдаг зүйл биш.


-----

Сагс тоглож байгаа хэсэг жаалуудын зургийг авахаар камераа чиглүүлтэл, балрах шахав... Өсвөр насны жаалууд, шуугилдаад хүрээд ирсэн...

Яанаа, 10хэндтэй хүүхдүүдэд хүчиндүүллээ гэдэг шиг....



*Гомо хүүхэд мэдэхгүүй биз?*
*Сонсож байгаа юм байхгүй*


Арай гэж гомо хүүхэд заалгаж авав. Гомо бөгөөд, транс ч байж магадгүй гэх 14 настай Энрике хүү. Саяхан аавдаа өөрийгөө гомо гэдгээ илчилсэн гэх.


*Аав чинь яаж хүлээж авсан?* гэсэн асуултанд
* Манай аав эмч хийдэг бөгөөд, намайг болбол эмч болгох санаатай байсан болохоор эхэндээ жоохон сэтгэл дундуур байх шиг байсан. Гэхдээ надад өөрийнxөө амьдралыг шийдэх эрх байгаа гэж хилээд, хүлээн зөвшөөрсөн* гэж ярих Энрике,

Ангийнх нь хүүхдүүдээс * Та нар Энрикег юу гэж боддог вэ?* гэж асуув.

Нэг жаал * Энрике, хөгжилтэй, дажгүй хүүхэд болохоор найзууд. Гэхдээ надад дурлах юм бол жоохон хэцүү л байх* хэмээн хариулж байв.



14 настай Энрике. Жоохон ичимхий, хөөрхөн жаал байв




Ахлах ангийн гэй хосууд болон тэдний найзууд


Zalhuu hurehgui bol tugsguliig ni orchuulna aa...
Urt yum aa te???? kekeke

Gomo bolon yos zanshil - 2

Зиаг зиаг...

Түрүүн, үг олдож үхэр холдоно гэгчээр, дэмийрээд илүү дутуу, шашин машин яриад алга болчихсон...

Буцаад бичих гэж байсан юм аа бичье байз...
(Утагава гуайн бичлэг. Аялалын тайлан маягийн бичлэг учир, хамт аялаагүй би орчуулахаар олигтой болохгүй учир, сонирхолтой санагдсан хэсгүүдээс нь тоймчилж орчууллаа)

Нийгэмд ч тэр, хувь хүний дотор ч тэр, гомод дургүйцэх үзэл ямар нэг хэмжээгээр байгаа билээ.
Тэр нь их хэмжээгээр үү, бага хэмжээгээр үү гэдгийн ялгаа байсан ч.

Гэтэл, Фучитан Дэ Заракоза (Juchitan De Zarakoza гэж бичдэг юм гэнэ) гэдэг, Мексик, Гватималь 2-ын хилийн ойролцоо байдаг, нутгийн индиануудын шуурьшдаг хот. Энэ хотод, Камингаут (Би Гомо гэж хүмүүст мэдүүлэх) гэсэн ойлголт байдаггүй болтлоо, *гомо/ лезби* гэдэг нь ердийн, байдаг л зүйл гэх. Гомо гэдэг нь ердөө л * 3 дагч хүйс* гэж ойлгогддог бөгөөд, гомод дургүйцэх үзэл байдаггүй гэнэ.

Айлын авгай нар, данхтай цай голдоо тавьчихаад л * Энэ хажууд айлын Б-ийнx, нээрээ 2-ын 2 гомо хүүхэдтэй, үгүй мөн атаархмаар шүү. Уг нь нэг ч гэсэн гомо хүүхэдтэй болсон бол амар байхгүй юу. Эцэг эхээ харна, эр хүний ч, эм хүний ч ажил хийнэ гээд, гомо хүүхэдтэй байсан бол яс амар байхгүй юу. Дандаа хар юмнууд төрчихсөн дэмий юм аа* энэ тэр гэсэн маягийн юм ярьсан шиг байдаг гэж байвал яах уу??

Ингээд бичигч миний бие, 3 жилийн өмнөөс явна даа явж үзнэ дээ гэсээр, явж ирэв.

Мехико Сити ---> Оахака ------> Фучитан гэсэн маршрутаар...
(Мехико Сити, Оахака-гийн бичлэг нь ч гэсэн уг нь сонирхолтой ч, товчлов )

.......

... 5-6 цаг автобусаар явж Фучитан орно гэхээс, жаал яс хавталзаад байсан, санасныг бодоход гайгүй шүү? (бүдүүн хүн ихтэй болоод ч тэр үү) суудал нь өргөн, сайн налдаг байж таараад, тэгээд дээрээс нь видео энэ тэр үзэж болдог гэхээр.

Намайг япон гэж мэдсэндээ ч юм уу, *Васаби*-г тавьсан байв (гэж бодоод хөөрөөд байсан, буцах автобусанд бас адилхан кино тавьж дургүй хүргэсэн, кэкэ)

Оаxака-гаас гармагч, хаашаа л харна, халуу шатсан цөл...



Мексикийн нутгийн индиануудын дунд заншил болон тогтсон байсал, ижил хүйстэний хоорондох бэлгийн харьцаа. Испанийн түрэмгийлэл, боолчлол, Католик-жуулалтын нөлөөгөөр ор сураггүй алга болсон ч, Пучиканд энэ нь хэвээрээ үлдсэн гэдгийн учирыг гайхаад байсан юм...
Ийм зэлдүү газар байдаг хот болохоор, гадны түрэмгийлэл очиход хэцүү байсан гэсэн үг байж ч магадгүй юм. Галапакос арал, зэлдүү байсандаа байгалийн өөр хувьсалаар байж чадсан гэдэг шиг.

Фучикан, зэлдүү байсан төдийгүй, өөрийгөө болгоод байхаар хэмжээний эдийн засагтай, гэхдээ байгалийн баялаг энэ тэр гээд хүн сонирхчихмоор зүйлгүй байсан тулдаа, зан заншилаа хэвээрээ хадгалж чадсан. Ердөө л тийм тохирол бүрдсэн байсан юм болов уу.

Ийнхүү уудам талыг автобусаар хөндлөн туулаад, Фучитанд буув. Бодож байснаас хамаагүй орчин үеийн хот байсанд нилээд гайхав. Билет олгодог газар нь компютераар билетээ бичдэг тийм автобусны буудалд автобус маань зогсов.

Автобуснаас бууж ирсэн жолооч (эрэгтэй ) маань, автобусны буудалд хүлээж байсан залуутай учиргүй тэврэлдээд бүжиглэснээ, үнсэлцээд эхэлсэнд бүүр их гайхав...

Японд сонсож байсан маань үнэний хувьтай бололтой.


Таксинд суугаад зочид буудалдаа ирэв. Ази хүн зочид буудалд нь буух нь их ховор бололтой, зочид буудлын үйлчлэгч нар нь цуглараад ирсэн боловч, Англи хэлээр ярьдаг нэгэн байхгүй байв.

Гар зангаа, авч ирсэн испани хэлний ярианы толио ашиглан байж * Би японд сэтгүүлч хийдэг хүн юм. Энэ удаад, гомо болон муше (транссексуаль. Эрэгтэй төрсөн боловч, эмэгтэй болдог хүн)-нүүдын талаар нийтлэл бичих зорилгоор ирсэн юм* гэдгээ хэлтэл, бүгд пир хийтэл инээлдээд байв.
*Хм,... Гомо болом транссексуаль гэдэг, жирийн шулуун хүмүүст шоолуулахаар тийм зүйл гэсэн үг үү???* хэмээн бодов...

Тэгж байтал, зочид буудлын стаф, Хосе намайг зочид буудлын зарлалын самбар луу дагуулж очив. Тэнд, Фучитанд болох фестивал (наадам)-уудын хуваарь тавьсан байлаа. Фучитанд, жилд 600н наадам болдог гэх бөгөөд (өдөр болгон нааддаг сайхан гарууд, кэкэ), тэрний хуваарь нь гэх. 11 сарын 19-ний өдрийг хартал MUXHE (Муше буюу, эр хүйснээс эмэгтэй болсон транссексуал) гэсэн бичиг харагдав.

*Тондэ? (хаана?)* гэж асуутал *Сенторо (хотын төв талбай) * гэнэ. *Хир хол юм?* гэсэн, *Таксигаар 10-аад минут. 30 песо (4500 төгрөг хавьцаа)д хүрчихнэ ээ* гэв.

Санаснаас, Оахака-гийн төв талбай, гомо хүмүүс цуглардаг газар байсан ш дээ. Фучитан ч гэсэн тийм ч юм бил үү?? гэж бодоод, ачаагаа тавьчихаад төв талбай орохоор шийдэв.

Фүчитаны төв талбай, Оахака-гийнхтай харьцуулахад хамаагүй жижигхэн юм. Эргэн тойрноо харсан, эр хүний бараа харагдахгүй байгааг бодоход, гомо нар цуглардаг спот бол биш бололтоймаа...

Юу ч болсон хоол идэнгээ хүн амьтанаас сураглая хэмээн шийдэв.

Фучитанд, дэлгүүр гуанзанд ажилладаг хүмүүс бүгд эмэгтэй байдаг гэсэн, үнэн бололтой. Гуанзны эзнээс * Би японоос ирсэн сурвалжлагч/сэтгүүлч юм аа. Гомо болон транс хүн мэдэхгүй биз?* гэж асуусан, эхэндээ инээснээ, ичингүйрээд, хариу хэлэхгүй юм.



Үнэхээрийн ийм байдлаар сурвалжилж чадах болов уу?? хэмээн жаал сэтгэл санаагаар унасан шиг...

Хэл мэдэхгүй, хэнээс асуухаа ч мэдэхгүй байж ийм сурвалжлага хийх гэж ирж байдаг, жоохон бүтэлгүй зүйл хийсэн бололтой хэмээн бодоод байж байтал *Хапонэсэ? *( Япон хүн?) гээд нэг охин дуудах сонсогдов.

20 орчим насны 2 охин над рүү гүйж ирсэнээ *Япон хүн анх удаа харж байна* хэмээн англиар хэлэв. Ёоё бурхан минь. Англиар бага ч гэсэн ярьдаг хүүхэдтэй тааралдана гэж, үгүй мөн аз шүү!!!



Түүний нэрийг Айда гэдэг бөгөөд, өөрөө англи хэл сурангаа, хүүхдүүдэд англи хэл заадаг гэх.

*Би японоос гомо болон транссексуальийн талаар сурвалжлахаар ирсэн юм. Гомо ч юм уу, трансжендэр хүүхэд танихгүй биз?* хэмээс асуутал

*Өө, надад зөндөө олон тийм найз байгаа. Маргааш та манай найзтай уулзах уу?? * гэнэ...,,

---------------
Өрөөндөө буцаж ирчихээд, өглөө босоод, хотоор жаал зугаалав.
-------

Хотын албал ёсны нэр нь Фучитан Дэ Зарагоза.
Мексикийн Оахака мужийн өмнө хязгаарт орших хот.
Жилийн жилд 30-35 градусын халуун байх бөгөөд, хүн ам 80 мянга.
Хүн амын ихэнх нь, нутгийн индиан Сабодека үндэстэн бөгөөд, хэл нь ч Сабодека хэл. Шашин нь Католик гэх боловч, нилээд Фучитан маягаар өөрчилсөн хэлбэр гэх.

Фучитаны нийгэм нь, сонгодог хэлбэртэй эхийн эрхт ёс.
Гэрийн эзэн нь тэр айлын ээж нь байх бөгөөд, эд хөрөнгө, эрх мэдлээ бага охиндоо өвлүүлнэ (Монгол, бага хүүдээ гэдэгтэй жоохон төстэй байгаа биз?)


Эдийн засгийн хувьд ч, эрх мэдлийн хувьд ч эмэгтэй хүн илүү эрх мэдэлтэй байдаг энэхүү соёл нь, *Мексико Мачисмо* гэж нэрлэгдэх, эцгийн эрхт ёстой Мексикт тун ховор зүйл гэх.

Эхийн эрхт ёс нь, Саботика-гийн соёл заншил хүчтэйгээр үлдсэнтэй холбоотой боловч, Испанийн түрэмгийллийн дараагаар ийм хүчтэйгээр соёл заншилаа үлдээсэн газар ховор гэх. Асар уудам цөл газраар алслагдаад газар болохоор, нэг их хүчилж дайраагүй хаячихсан болохоор гэх.

Гэвч, далайтай бол далайтай, уултай бол уултай учир, өөрийгөө болгоод байх гэсэн утгаараа огт проблем байхгүй байсан бөгөөд, хүний шунал хөдөлгөхөөр илүүдээ гарсан баялаг ч байгаагүй болно.



Наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд


Нутгийн индиануудын дотор, янз бүрийн омогууд байсан гэх ба, гомод дургүй нэгэн байсан бол, гомо сээгэс нь зан заншилынх нь нэг хэсэг болсон омог ч байсан гэх.
Гомо эсвэл транссексуалийг бөө болгодог хэсэг нэгэн ч байсан гэж бөгөөд эдгээрийг үндэс нь, тухайн омогт үе удам дамжин яригдсан домогуудаас гаралтай гэх.


Фучитанд, ажил нь мэргэжил мэргэшилээрээ ялгарна. Хэрвээ чи хувцас оёдог эмэгтэй бол, огт хоол хийхгүй бөгөөд, хоол хийдэг эмэгтэйгээс идэх уух юмаа худалдаж авна.

Хоол хийдэг эмэгтэй, хоолноос өөр зүйл хийхгүй бөгөөд бусад зүйлсээ худалдаж авна. Иймэрхүү тойрог маягаар эдийн засаг нь тогтнодог гэх


Жуулчдад дассан Оахакагийн хүмүүсээс ялгаатай нь, Фучитаны хүмүүс гадаад хүнийг гхарчаад дөхөж ирж яриа өдөж барихгүй юм. Гэхдээ өөдөөс нь хараал *Ола* хэмээн мэндлэхэд, бага зэрэг ичингүйрсэн байдалтай өөдөөс мэндлээд ирж байв.

Эндэхийн захыг бага сага сонирхчихоод, төв талбай дээр очив.

Талбай дээр, зүгээр л сууж байгаа ч юм уу, зугээр л алхаж байгаа, зүгээр л юм яриад зогсож байгаа гэх мэтчилэн, ямар зорилготойгоор ирсэн нь үл ойлгогдох хүмүүс маш ихээр цугларсан байв.

Эрэгтэй, эмэгтэй олон хүн байвч, яагаад ч юм эрэгтэй хүн нь давамгайлсан байв. Эмэгтэйчүүд ажил хийж байгаа болохоор???



Ийшээ нэг харж зураг дараад л, тийшээ нэг харж зураг дарсан шиг байж байсан, хөтлөлцөөд алхаж байгаа 2 бандитай дайралдав.
Хэл ойлголцохгүй байх хамаагүй, юу ч болсон тэр 2 залуухан хүүхэд рүү гүйгээд очив.

Энэ 2 ч нэг их зугтаж барих зүйлгүй, аппаратны өөдөөс хараад гараа даллаж байна.

Яриа өдсөн, 14 настай, дунд ангийн сурагч гэнэ.

* Эл Новио? * (Та хоёр дурлалт хос ууд уу?) хэмээс асуутал, *Си* (тийм) хэмээн, жаал ичингүйрэнгээ хариулж байна.

Өдрийн цагаар, дунд ангийн ижил хүйстэй хосууд, хөтлөлцөөд алхаж байдаг, тэгээд *бид 2 хосууд* гэж хариулдаг, тийм газар ирчихсэн юм байна шүү дээ гэдгээ мэдэрсэн, их сонин санагдаж байв.

Дунд ангийн сурагчид болохоор, бага сага англиар ярьдаг юм байна.
* Би япооос ирсэн юм. Тэгээд, гомо болон транссексуалийн талаар сурвалжилж байгаа юм. Чи гомо юм уу??* хэмээн асуув.

*Но Энтиэнто (Мэдэхгүй юм аа). Мэ густа эл (гэхдээ түүнд хайртай)* ингэж хэлсэнийхээ дараа, хоорондоо нэг юм яриад, чангаар инээлдэв.

*Гэй юу үгүй юу гэдгээ мэдэхгүй. Гэхдээ түүнд хайртай!!*


Ямар гэнэн цайлгам боловч сэтгэлд үлдмээр, хүчтэй үг вэ?

Бусад газар, эрэгтэй хүнд дурладаг л бол Гомо гэж нэр зүүгээд, түүнээсээ ичиж, айж, ямар нэг буруу юм хийж байна хэмээн шаналах хүүхэд олон байдаг...
Хүн хүндээ дурласны төлөө яагаад шаналах ёстой билээ?

Би хүртэл *Чи өөрөө өөрийхөөрөө л байхад муу зүйл огт байхгүй шүү дээ* гэж хүлээн зөвшөөртөл 30 гаран жил зарцуулагдсан гэхээр.

Фучитанд уулзсан 2 жаалыг харж байхад * эсрэг хүйстэндээ дурладаг нэгэн байхад, ижил хүйстэндээ дурлах нэгэн байна. Хааяа нэг ижил хүйстэндээ дурлах нэгэн ч байна. Энэ нь байгалын зохиосон жам юм байна шүү дээ* гэж өөрийн эрхгүй бодогдоод явчихав.

Иймэрхүү зүйл хэлэхээр * гэхдээ байгаль дээр амьтад ижил хүйстэнтэйгээ явалддаггүй шүү дээ. Тийм болохоор, байгалын эсрэг буруу зүйл л байж таарна * гэх нэгэн хааяа гарч ирдэг. Амьтад ч гэсэн гоомо сээгэс хийдэг гэж маргалдаад ч яахав. Гэхдээ амьтадын хийдэггүй хирнээ хүний хийдэг, тэгээд *байгалаараа л* үйлдэл олон байдаг шүү дээ. Инээх, уйлахаас эхлээд л. Хүн хүний юунаас болж инээх, юунаас болж уйлах нь өөр өөр. Ингэлээ гээд байгальтай харшилдсан зүйл гэж нэрлэхгүй нь лав байх.

Фучитан шиг, гомо хүнд дургүйцэх үзэл байхгүй нийгэмд, тухайн хүн нь гомо байна уу, үгүй юу гэдэг нь тийм ч чухал зүйл биш болдог юм шиг....

Ингээд энэ хоёр хүүгээс салаад, цаашаа явж байтал, илт нэг залуу нөгөөхөө найрч байгаатай дайралдав.



Өдрийн цагаар залуу найрах ч гэсэн Фучитанд бол байдаг л асуудал бололтой.
Уг нь нэг хоёр юм асуумаар байсан боловч, эр эр хоёрын дундуур, илжиг бүү жороол гэдэг дээ...

Энэ удаад тайван орхиё.

Zalhuu hursen tul daraa urgeljluulye....

Goo uzesgelen, gomo, shashiny talaar 1

Зиаг зиаг... Утагува гуайгаас үгүй мөн сайхан будаа идэж байна даа...кэкэ

Аа, гэхдээ, олзыг олуулаа, ганцаараа идсэн гахай таргалдаггүй / даргалдаггүй, олуулаа идсэн оготно пэндийнэ / пээдийнэ энэ тэр гээд байдаг даа?

Сонирхолтой санагдсан нийтлэлүүдээсээ оруулаад байхад юу нь болохгүй гэж тэ??

Энэ удаад * Хүнийг гомо эсэхээр нь ялгаварлан дээрэлхдэггүй хотоор зочилсон нь* гэдэг нийтлэлийг нь орчуулахаар шийдэв.

Гэхдээ мэдээж, зарим нэг ойлгомжгүй, эсвэл хэрэггүй санагдсан зүйлүүдээ тоймлоно оо, кэкэ.

Дээр манай ажлын газрын хүн надаас *Монгол зүйр цэцэн үг заагаад өг* гээд байхаар нь *Ухаан муут уусан идсэнээ* гэдгийг * 愚か者は"喰った/飲んだ"を語り   賢い者は"行った/出会った"を語る」 гээд орчуулаад хэлчихсэн чинь *Чи биднийг үндэстэнээр нь нэгтгээд ухаан муут гэж доромжиллоо...
Япончууд хоолноос өөр юм ярьдаггүй үндэстэн гэдгийг мэдсээр байж...нүүрэн дээр нь...* гээд загнуулаад алуухах шахсан... кэкэ


Тэрэн шиг, энэ хүний аялалын түүх ч гэсэн дүүрэн идэх уух юмны тухай хэсгүүдтэй...
Тэр нь манайханд нээг их сонирхолтой бус болов уу гээд, кэкэ.

Тэгээд дээрээс нь, Мексикийн тухай энэ тэр гээд, нээх урт хэсэгийг нь орчуулах ч гэсэн залхуутай санагдсан тул... Тухайн хүнийхээ бичсэн зүйлээс ялгаатай болчихвол уучлаарай... кэкэ

----------------

Зиаг зиаг оршил гэх үү дээ... (Энэ хэсэгийг Пататэ бичсэн болно... Утагува гуай, над шиг хэрүүлч зарч хүн биш болохоор, ингэтэл нь бусад шашин энэ тэрийг муулахгүй байх л даа <=== Америк энэ тэрд шашины талаар янз бүрийн юм ярих чинь табүү тэ? кэкэ) Хүн гэдэг, олонхоос ялгаатай зүйлээ шоолж, доош нь хийж, ялгаварлах гээд байдаг зовлонтой амьтан. Жоохон намхан бол *одой, тогжгор* гээд л, жоохон тарган бол *гахай, пэндгэр* гээд л (энэ үгийг хэлүүлж хичнээн удаа сэтгэл санаагаар унаж байв аа... ), бүр солгой гараар бичдэгийнх нь төлөө *шулмасд сүнсээ худалдсан* гэгддэг хүмүүс хүртэл байсан гэдэг биз дээ??? Монголд ч тэр, бусад улсад ч тэр ихэнх хүмүүсийн дотор (ялангуяа Гомо хүнтэй уулзаж ч үзээгүй хүмүүсийн дунд) * Гомо = сайн мэдэхгүй ч гэсэн, сэжгийн* гэдэг ч юм уу, тиймэрхүү хандлага бол байдаг байх. Тэгээд иймэрхүү * цөөнх бол муу юм* гэсэн ойлголтон дээр, шашин ч юм уу, мэдээллийн хэрэгсэл гэх мэтийн *Хүний тархийг угаах зориулалттай* системүүд нэмэгдэхээр бүүр хэрэг байхгүй... Ямар нэг зүйлийг *стандарт/ хамгийн үнэн зөв зүйл* гээд итгүүлчихдэг болохоор... Жишээ нь, *Гоё хүүхэн, Гоё залуу* энэ тэр гэдэг ойлголт. Уг нь бол, хүн хүн шаал өөр сонирхолтой байхад болохгүй зүйлгүй (би эр хүн шиг эмэгтэй хүнд дуртай/ би эм хүн шиг эрэгтэй хүн дуртай/ би бүдүүн залууд дуртай/ би хөгшин төгцөгт дуртай гэх мэт) байхад, холливүүд, модны компаниудаас эхлээд *загвар* заагаад өгчихсөн болохоор, хүмүүс нэг л тийм баригдмал болчихсон жишээтэй... Тэгээд бүдүүн хүүхэнд дуртай залуу байсан ч гэсэн, тэрнийгээ нэг тийм *ичмээр зүйл* гэж боддог болчихсон гэх юм уу... Гэтэл нийтийн стандарт гэдэг чинь харьцангуй зүйл, зохиомол зүйл шүү дээ...

Эртний гоё бүсгүй


Aldart *uzesgelen goo* Cleopatra. Berlinii muzei deh barimal. Manai Ernii Omnoh 40 on


Орчин үеийн гоё бүсгүй...





Ralph Lauren-giin modeloo goyo bolgoh gej photoshopdood aldarshsan hereg, keke

Энэ нь баригдма, зохиомол зүйл шүү гэдгийг, хүн Гомо болох юм бол их сайн ойлгодог юм шиг байгаа юм (хаха, сурталчилж барьсан юм биш шүү! кэкэ. Угаасаа сурталчиллаа гээд болчихдог тийм амар ч зүйл биш, кэкэ)

Энд японд * Ничомед (Токёогийн гомо хороолол) хаях хог байдаггүй* гээд, манайхны хонь малны талаар ярьдаг шиг (маланд хэрэггүй зүйл байдаггүй гэдэг бил үү? Бараг бүх хэсгийг нь идэж болдог болохоор) тийм зүйр цэцэн үг гэхэд хаашаа юм, зүйрлэл үг гэхэд хаашаа юм нэг үг байдаг юм...

Юу вээ гэхээр яамар ч царай муутай хүн байсан, тэрэнд дуртай хүн заавал олддог гэсэн утгатай үг.



Zurgan deerh:

Гетасэн = Хөмсөг, шанааных нь харьцаа нь гета гээд япон шаахай шиг харагддаг хүн

3 кэта сэн = 0,1 тонноос дээш жинтэй хүнд дуртай, бүдүүкад дуртай (дэбү сэн)-гийн мундаг хэлбэр

Окэ сэн = Авс(=окэ)андаа орох шахсан хөгшин хүнд дуртай фүкэсэнгийн мундаг хэлбэр


Миний нэг мэддэг Япон, монголд байсан нөхөр,

*Монгол залуучууд аягүй гоё. Монголд гудамжаар алхахаар гоё залуугаар нүдээ хужирласан шиг гоё байдаг юм* гээд учиргүй магтахаар нь лаг баярлаад л, чи ямар залууд дуртай юм? гэсэн чинь, үзүүлсэн зурагнууд нь, Элбэгдорж, Энхбаяраас эхлээд л, хөгшин хөгшин бүдүүн бүдүүн монголын улс төрчид байж таараад.... Еэ бүү үзэгд гээд чи ямар гээч юмандаа дуртай нөхөр вэээ гээд асуусан чинь, Фукэ Дэбү сэн = хөгшин бөгөөд бүдүүн нөхдөд дуртай хүн= байж таардаг байгаа, кэкэ






Гэxдээ, хоорондоо адилгүй, янз бүрийн юманд дуртай байх нь яс юман дээрээ илүү байгалийн хуулиндаа ойрхон юм шиг байгаа юм...

(Шилдэг ДНХ-г сонгодог болохоор, хамгийн шилдэг ДНХ-тэй байх маягийн хүнийг *царайлаг* гэж тодорхойлдог гэсэн тайлбар байдаг ч, хүн хэрвээ тийм байсан бол, зөгий шиг ч юм уу, шоргоолж шиг ганц , хамгийн *царайлаг* эмэгчин нь удамшлаа үлдээдэг энэ тэр нийгэм байх байсан болов уу. Удамшил, ДНХ=ийн олон талт байдал нь илүү бат бөx ДНХ үүсгэдэг талаар, монголчуудын *Цус ойртолт*-ын талаарх ойлголт хүртэл баталдаг бөгөөд, хүн тэр талдаа илүү төстэй болов уу гэдэг нь миний таамаглал)


Зиаг тэгээд иймэрхүү зохиомол/ олдмол oйлголт нь *сайн муу/ нүгэл* энэ тэр гэсэн ойлголт болоод, тэгээд олон мянган жил үргэлжилчихээр, ээ дээ үгүй мөн хамуу шиг салдаггүй хэцүү юм болдог юм шиг байгаа юм.

Жишээ нь гомог муу зүйл, буруу зүйл гэсэн ойлголт дэлхий даяар тархахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн зүйл бол, Лалын шашин, Христосын шашин, Жүүдийн шашин 3-ын тархалт байсан болов уу.. (Бүгд нэг үндэслэлтэй шашнууд гэхээр, их гэцүү тэ? <=== тэгсэн хирнээ хоорондоо дайсагналцаад байдаг... кэкэ)

Угаасаа анх зохиосон хүн нь асар хартай, дээрэлхүү нөхөр байсан юм шиг байгаа юм...

Тэгээд нэг дуракийн зохиогоод дэлгэрүүлсэн зүйлд нь, олон нийтээрээ итгээд эхлэхээр, тэр нь ямар үндэслэлтэй байх нь хамаагүй *энэ бурханы тэг ингэ гэсэн зүйлийг зөрчиж байгаа бол бузар/ муу* гэсэн ойлголт болоод, тэр нь яваандаа ямар ч үндэслэлгүй үзэн ядалт, дайсагналыг төрүүлсэн юм шиг.

Энэ зохиосон нөхөр ямар уйварган, онгироо, дээрэлхүү нөхөр байсаныг Христ/ Жүүдийн шашины 10 коммандментийг нь харахад л хангалттай тэ?

1. I am the Lord your God <=== Шууд л тулган шаардсанаар эхэлдэг

2. You shall have no other gods before me <=== тэгсэнээ, бусдыг үгүйсгэснээр үргэлжлээд

3. You shall not make for yourself an idol <=== бусдыг үндэсгүйгээр үгүйсгэх хэлбэрээр батжуулаад
(Эх бичлэг дээрээ, Эгзодусын 20-5 дээр *You shall not bow down to them or worship them; for I the Lord your God am a jealous God, punishing children for the iniquity of parents, to the third and the fourth generation of those who reject me* гэж бичсэн байдаг нь, энэ бурханыx нь ямар өчүүхэн амьтан байсаныг аягүй тод гаргаж ирсэн байгааз? кэкэ)

4. You shall not make wrongful use of the name of your God <=== нэмж батжуулаад...

5. Remember the Sabbath and keep it holy <=== Ямар ч эдийн засгийн болон логик утгагүй, зүгээр л нэг *ёс заншил*-ыг асар чухал зүйл болгож 5-рт нь бичээд

6. Honor your father and mother <=== Хэн ч санал нийлэхээр зүйлээр *Би үнэн зөв зүйл ярьж байгаа юм шүү* гэж өөртэйгөө санал нийлэхийн тулд зааж өгөөд

7. You shall not murder <=== Хүн алахыг хориглоно гэдэг нь, хагассайнд амар гэдгээс нь илүү бага ач холбогдолтой тэ??

8. You shall not commit adultery <==== Зиаг зиаг... Завхайрахыг хориглочихож байгаа юм... Би бол одоо нүглийн туйль болох нь байшд...

9. You shall not steal <=== Хулгайлахыг хориглосон байна... кк. Дээрэмдэх бол???

10. You shall not bear false witness against your neighbor <=== Хажууд айлын хүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгөхийг хориглоно... Өөр айл бол болох юм уу тэ? кэкэ. Тэгээд аягүй жижигхэн нийгэм тэ???

11. You shall not covet your neighbor's wife <==== эхнэрээ алдчих вий гэж их л айдаг байсан юм шиг байгаа юм... кэкэ

12. You shall not covet anything that belongs to your neighbor <=== эд зүйлээ алдчих вий гэж их айдаг байсан юм шиг байгаа юм....

(Энэ 10 биш, 12 байгаагийн учир нь, эх бичмэлээсээ шалтгаалаад зарим коммандмент (тушаал? кэкэ) нь өөр өөр байдаг учир...)


Ийм л зүйл зохиохоор баачканы зохиосон олон үлгэр, тушаалуудын (ихэнx нь ядаж байхад асар утгагүй... Лалын шашинтны гахайн мах идэх нь нүгэл гэдэгтэй адилхан...) нь ёстой нөгөө Эрвээхэй Эффект (Ямар ч жижигхэн хүчин зүйл байсан, урт удаан хугацааны дараа эргээд харахад асар том гамшиг дагуулах чадвартай гэсэн онол) гэгч шиг, яваандаа олон балаг тарьсан юм болов уу...

Хөөрхий муу дундад зууны үед шулмас гэгдээд шатаагдсан хүүхнүүдээс эхлээд, тэрний балгаар одоо хүртэл муу ёр гэж ад үзэгдсээр ирсэн хар муурнууд гээд...
Мэдээж эдний дотор, гомо момо ч гэсэн явж байгаа...


Зиаг тэгээд, өөр илүү дутуу юм ярьж хадуурахаа болиод, орчин үеийн гомог үзэн ядах үзэл

Америк, Европыг асар хөгжсөн, дэвшилттэй гэж ярьдаг даа?
Үнэний ч хувьтай, худлаа ч зүйл ихтэй.

Угаасаа христосын шашинтай болоод ч тэр үү, асар түрэмгий хүмүүс болохоороо, нэг нь гомог дээрэлхэх гээд, нөгөөх нь өөрийгөө хамгаалах гээд үзэж тарсаны хүчинд одооны нийгэм үүссэн гэх.

Яаг, одооны харууд, шаруудын хоорондохтой төстэй. Хэрвээ чи *Би нигерүүдэд дургүй* ч гэдэг юм уу *би гомод дургүй* гээд чангаар хэлчих юм бол, арьс өнгөний үзэлтэн энэ тэр гэдгээрээ дуудуулаад балрах учир. Гэхдээ дэндүү өнгөцxөн юм шиг...

Хэлж л чаддаггүй болохоос (нэг бодлын өрөвдмөөр) үзэн ядалт бол дүүрэн. Угаасаа олон мянган жил шашнаараа балбуулчихсан улсууд аргагүй л дээ.


Зиаг тэгээд арабын улсууд... Бүүр хэрэг байхгүй, цаазаар авахуулдаг гэж байгаа.. Юу хийсэн гэж??? Нэг дуракийн зохиосон ямар ч логик ач холбогдолгүй олон дүрэмний нэгийг зөрчсөний төлөө.

Хятад? Саяхан хүртэл гэмт хэрэгт тооцогдож байсан.
Бусад улсууд??? нэг бол сэтгэл мэдрэлийн өвчинд тооцогдож байсан ч юм уу, эсвэл зүгээр л *байгалтай зөрчилдсөн зүйл* гэж тооцогддог гэх мэт.

Монгол???? Энэ нэг гадаад нөxрийн бичсэнээр бол 10-20 хон жилийн өмнө уг нь * Гомо гэж юу байдагийг мэдэхгүй ч, гомо хүний талаар үзэн ядсан ч юм уу тийм сэтгэхүй байхгүй* гэж ирээд *тал шигээ уужим сэтгэлтэй* гээд магтуулсан байсан, сүүлийн 20 жилд, барууны соёлын нөлөө юу юув, нилээд эсрэг сэтгэгдэл их болсон шинжтэй.... Сайн мэдэхгүй юм л даа...


Зиаг зиаг, баахан балайрчихлаа.


Ийм ертөнц дээр, хүнийг гомо юу үгүй юуу гэдгээр нь ялгаварлан дээрэлхдэггүй тийм гайхамшигтай хот байдаг юм гэнэ ээ???

Энэ талаар, Утагува гуайн бичсэн аялалын тэмдэглэлийг орчуулж тавья...


Гээд үргэлжлүүлэх гэсэн залхуу хүрчихлээ. кэкэ
Дараа зав гарахаараа дахиад оруулъя заа???
кэкэ..

Thursday, October 22, 2009

Demii balai

Зиаг зиаг, хааяа жирийн нэг өдрийн тэмдэглэл бичье байз...

Ойрын үед, ямар өвчин нь хөдөлсөн юм. ажил хийхээс залхуу хүрээд.....
Тэгээд, шалгалтын өмнө хүн нээг их гэр орноо цэвэрлэмээр болдогдоо? Тэрэн шиг шизо нь хөдөлсөн юм байлгүй, ажлын цагаар Утагава гуайн блогийг орчуулсан шиг, нэг тиймэрхүү байдалтай өдөр хоногийг...

Ингэж байгаад гусуулчихгүй бол тэ? кэкэ

Банжиг дээр тэгээд орчуулгуудааа тавьсан, хүмүүс харин нилээд сонирхож байх шиг байлээ. Хажууд нь санал асуулга бас тавьсан байгаа, кк

*Чи яагаад гомо хүнд дургүй вэ?*, * Чи гомо хүн таних уу??* гээд...
100 орчим хүн хариулсаны дараа үр дүнг нь тавьнаа

Миний бодлоор, * Тэд нар чинь өмхий үнэртэй (зүгээр л төсөөлөхөөр/ харахаар/ хажууд нь байхаар дургүй хүрээд байдаг* , * Гомо Нараа, Гамбууш нараас өөр ГОМО мэдэхгүй * гэсэн 2 хариулт дийлэнх болох болов уу..

Юу вээ гэхээр, *Хараа ч үгүй, мэдэх ч үгүй юм байж, зүгээр л дургүй* гэсэн хүмүүс олонx болов уу гэж.

Барууны, *энэ бол нүгэл* гээд олон жилийн өмнөөс тодорхойлчихсон xристосын ч юм уу, лалын шашинтан бол яахав, ойлгож болох юм (манайхан хятад хүнтэй уулзаж үзээгүй байсан ч дургүй байдаг нь, олон жилийн дайсагналтай холбоотой учир), гэтэл, тийм үзэл бодол уг нь байхгүй байсан Монголчуудад маань хэн ямар брэйнвош хийчихсэн юм бол оо????

Ямар ч байсан, 15 орчим жилийн өмнө бол *Гомо гэж юу байдаг юм?* гэх хүн олон ч * Гомод дургүй* гэж бодох хүн тэгтлээ их байгаагүй гэх (энэ хүн л тэгээд биччихсэн байлээ). Тэгэхээр, одооны тэр хөх монгол, даяар монгол гэх мэт хүүхдүүд, гомо гэдгийг *муу муухай, бузар булай зүйл* гэж боддог болсон нь, миний л бодлоор Европ зүгийн соёлын балаг ч байж магадгүй санагдаад байдаг юм. Тэгж байгаад дараа, Индиануудын дунд гомо гэдэг маань ямархуу маягаар хүлээж авагддаг байсан талаар бичлэг оруулна аа...

Зиа тэр ч яахав.
Гэснээс миний энэ блогийг уншиж байсан, уншдаг гэсэн хүмүүс их байдагт нь гайхав.
Сэтгэгдэл үлдээдэг хүн бараг байхгүй болохоор, *хэдхэн хүүхэд л уншдаг болов уу* гэж бодож байсан болохоор... *Чиний блог, уншихад зүгээр хирнээ, сэтгэгдэл үлдээе гэхээр нээх сонион* энэ тэр гээд шүүмжилчихсэн байлээ, кэкэ. Гэхдээ нээрээ, олиггүй юманд дурлаж байх юм аа тэ? кэкэ

Гэхдээ энэ банжиг блог... Юмаа орчуулаад дуусчихаар бичих юм олдохгүй болох байх даа... Дээр үед бичиж байсан Том жижиг боожгоо, нойтон хуурай гошного энэ тэрний талаар оруулдаг ч юм уу??? кэкэ


Зиаг тэр ч яахав.
Хувийн амьдрал.

Ойрд мартамхай дээрээ мартамхай болоод байгаа...

Угаасаа хүний нэр энэ тэр тогтоодоггүй байсан, сүүлийн үед хүний царайг хүртэл санахаа больсон байлээ...

*Хүүеээ, юу байна?* гээд л нэг юм хүрээд ирнэ... *Энэ чинь хэн билээ... хаана уулзаж байлаа... * гээд бодоод бодоод бодын шийр...
Нэг их сонирхолтой санагдаагүй, уулзсан болоод өнгөрсөн хүн болохоор тэгдэг ч байж магадгүй л юм, гэхдээ л аймаар эвгүй.

Зорьсон юмаа мартана??
Дараагийн долоо хоногт, хэдэн найзуудтайгаа *Секс энд да Сити* маягийн барбекю хийе гэж ярьсан байсан юм. Юу вээ гэхээр, 30 эргэм насны карер вүман (надаас эхлээд) найзуудаараа нийлж байгаад, бүгд бие биенийхээ танихгүй 20 орчим насны нялх ногоо дагуулж ирж байгаад барбекю хийнэ гэсэн тийм төлөвлөгөө л дөө...

Тэгээд, мэдээж залуугийн эрэлд гарна биз дээ? Асар идэвхтэйгээр, энэ 2 долоо хоногт 4-5 жоохон хүүхэд найрсан гэж байгаа... Тэгсэн, ямар аз нь дутахаараа тэгдэг юм, бүгд тэр өдөр нэг бол ажилтай, нэг бол өөр төлөвлөгөөтэй байж таараад... (Өнөөдөр нэг найрсан жаалтайгаа болзох гэж байгаа. Гэхдээ барбекюнд ирж чадахгүй гэжийлээ... )
Тэгсэн, нэг гайгүй хөөрхөн жаал түрүүчийн тав дахид олсон юм (түрүүчийн тав дахид 3 жаал найрсан гэхээр лаг байна уу?? кэкэ). Хүний дагуулж ирсэн байсан хүүхдийг булаан барин авч гэр лүүгээ хариад, тэгээд сээгэс хүртэл хийж амжсан хирнээ, хамгийн чухал зүйл болох утасны дугаар энэ тэрийг нь авч үлдэхээ мартчихсан байсан... Ёстой тэнэг, яах гэж найрсанаа ч мартаж байдаг...

Түрүүчийн долоо хоногт бас, хямдарсан худалдаа байна гэхээр нь *Гомжоом авдаг ч юм бил үү, ойрд шинэ гонжоом аваагүй болохоор* ухааны юм бодож бодож больсон юм. Тэгсэн, өчигдөр, кредит картныхаа доторхыг харж байсан *Хюго Босс - 300 дойлуур* гээд юм байна аа... Хюго босс, 90 хувийн хямдрал зарласан байхад нь очсоноо санаад байдаг, юу авсанаа санадаггүй ээ...

Тэгээд, хамтран амьдрагчаасаа *энэ юу билээ??* гээд асуусан, шүүгээнээс, худалдаж аваад сар ч болоогүй, 1 ч удаа өмсөөгүй гонжоом гаргаж ирдэг байгаа....
Нээрээ тийшдээ, гонжоом авсан юм байшдээ гэж тэгэхэд л санаж байна гэхээр...

Гэхдээ нээрээ ойрд эдийн засгийн хямралтай дэмий байна аа..
Энэ сарын кредит картны мөнгө, 4600 дойлуур гарсан байлээ... Нээх их мөнгө үрсэнээ санахгүй л байгаа юм, гэтэл... Ядаж байхад, татварын урьдчилан төлөлт гээд 2000 дойлуур төлөх ажил байгаа энэ тэр гэхээр.. Би чинь одоо юугаараа амьдрах болж байна аа?????? Мэдсэн бол, жаал мөнгөө хэмнээд, архиа багасгадаг байж...

Өр тавьдаг юм уу яадаг юм, одоо.

Зиаг зиаг нэг тиймэрхүү.
Байбай ла

Asuult

Blognii bichleguudiig yaaj huraanguildag yum medeh hun baina uu???

Minii bichsen yumnuud gej, neeh urt urt bolohoor... "Delgerengui unshih/ tsaash ni unshih" gesen tovch darj tsaash ni unshdag bolgomoor baidag...

Гамбуушийн найз?? - Америкийн Түвдэнгийн Бор

*Алдартай хүмүүс бүгдээрээ ГОМО байсан юм уу??* гэсэн асуулт ирж намайг нэг айлгав, кэкэ.

Юу вээ, цөг гэм, нүгэл болно биз дээ? тэгэж худлаа ярьвал...

Хүмүүсийн дотор ижил хүйстэндээ татагддаг хүмүүс (ГОМО) 5-10%-ын дотор байдаг гэж ярьдаг болохоор, алдартнуудын 90-95 хувь эрхбиш шулуун (ГОМО биш, эсрэг хүйстэн) байдаг байлгүй дээ??? гэж ирээд лаг тайлбарласан, харин *ГОМО биш, ЛЕЗБИ ч юм уу тийм хүмүүс байдаггүй юм уу???* гэсэн асуулт байсан байлээ...

Ёооёооёооёо... Хөгшин хүн айлгаад нээрээ, кэкэ....

Гэхдээ, ЛЕЗБИ хүмүүсийн талаар надаас асуулаа гээд мэдэх юм байгаа болов уу?? кэкэ..

Угаасаа хүн гэдэг амьтан, бусдын талаар нээг их сонирхоод байдаггүй...
*Эмэгтэй? Анхнаасаа эмэгтэй хүмүүст сонирхол байхгүй....*
*Тэгээд Лезби гэнэ ээ??? Зиаг бүү мэд бүү мэд... * .
*Та нар чинь адилхан ижил хүйстэн биз дээ гэнэ ээ???? Зиа больж үз. Би өөр хүн шүү. Наад үгээ чи тэр Дэлгэртээ л хэл* гэсэн маягтай... кэкэ

Яаг яс юман дээрээ, гомо залуучууд, шулуун охидуудтай илүү ойр дотно байдаг юм шиг санагддаг юм. Хүн хүнээсээ шалтгаалах байх л даа. Тэгэхээр төстэй байдлаар нь 2 хэсэг болгож хуваах бол *Ижил хүйстэнтэйгээ явалдагч / эсрэг хүйстэнтэйгээ явалдагч* гэж биш, *эр хүнтэй явалдагч/ эм хүнтэй явалдагч* гэж хуваасан нь дээр юм шиг, кэкэ.

За тэр дэмийрэх ч яахав.

Юу ч болсон юм олдвол орчуулчихья гээд, Утагува гуайн блог дээрээс харлаа.
Лезби алдартай хүн хэн байна гээд...

Тэгсэн, миний мэддэг хүн алга аа... Бурангуй амьтан болохоор тэр үү, угаасаа эмэгтэй бөгөөд алдартай хүн цөөхөн байдаг болоод тэр үү...

Гэхдээ нээрээ бодоод байхад, хүн төрөлхтний сүүлийн үе нь *эцгийн эрхт ёс*-ны нийгэм байсан болохоор, алдартай хүмүүс ч гэсэн, *эр хүйстэй* хүн давамгайлдаг бололтой юм.
Худалч хүнд, алдартай гомо хүн нь, алдартай эмэгтэй хүнээс олон байж магадгүй шүү... Энэ мэдээж *эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээс илүү/дүтүү* энэ тэр гэсэн утгаараа биш, хамгийн гол нь одоо хүртэлх нийгэм маань ийм орчлонг бүрдүүлж байсантай холбоотой болов уу.

Нийгэмээ гэж...

Зиаг тэгээд, алдартай Лезби хүний тухай орчуулсанаа бичье байз.

Энэ удаагийн зочин маань, алдартай улс төрч, Америкийн Түвдэнгийн Бор,,,Сьюзан Браунел Антони гээч эмэгтэй.





Америкийн эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон эмэгтэй - Сьюзан


Сьюзан (1820-1906)-ыг мэдэх Монгол хүн нээх олон биш болов уу.. Харин Америкийн эмэгтэйчүүд бол бараг бүгд түүнийг мэддэг бөгөөд, түүнд ямар нэг хэмжээгээр талархаж явдаг болов уу.




1 долларын зоосон тэмдэгт дээр дүрээ үлдээсэн Сьюзан. Үнэхээр лезбиан байсан гэж үү??? гэж бодож магадгүй.

Хэхэхэ.
Улаан гомо, бишээ лезбиан байсан талаар Кясалин Баригийн бичсэн түүний амьдралын түүх дээр илэн далангүй бичсэн байдаг аж.

Сьюзаны амьдарч байсан үе нь, ганц бие эмэгтэйчүүдэд бол *цөвүүн цаг* байсан гэх. Хичнээ лезбиан байлаа, хичнээн феминист байлаа гээд, яалт ч аргагүй хүнтэй гэрлэж, хүүхэд гаргахгүй бол эмэгтэй хүн амьдрахад хэцүү байсан гэx...

Монголд одоо ч гэсэн, жоохон л гэрлэлт оройтохоор эцэг эх, эргэн тойрон бөөн юм болдог доо??? тэгээд л бодохоор, 1800-аад он гэхээр ямар л олиг байв гэж...

Гэвч, ийм цөвүүн цаг байсан ч, манай баатарлаг эмэгтэй (Түвдэнгийн Бор??) маань, насан туршдаа ганц бие байсан бөгөөд, хэд хэдэн эмэгтэйд дурлангаа, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн ажгуй (хаднаас түлхүүлж нас бараагүй л дээ...)

Зиаг энэ эмэгтэйн амьдралтай танилцаад үзье...

Феминист болсон нь, лезбиан байсанд хамаг учир нь байв...


Сьюзаны амьдарч байсан 1800-аад оны америк. Энэ бол, эмэгтэйчүүдэд үнэхээрийн гэцүү цаг үе байсан гэх.

Сонгуулийн эрх байтугай (гэснээс, Монголын, гадаадад байгаа иргэд сонгууль өгч чаддаггүй дээ? Түүн дээр нэмэгдээ, хэлгүй, эсвэл хараагүй хүмүүст сонгуулийн эрх байдаггүй гэжийлээшд... Арай дэндүү байгааз????) эд хөрөнгө өмчлөх эрх, хүүхэд өсгөх эрх (эxийн эрх гэдэг бил үү??? Салахаар эх нь хүүхдээ өсгөх эрх) хүртэл байгаагүй гэнэ

Эмэгтэй хүн, аз жаргалтай амьдрах уу, зовлон зүдүүртэй амьдрах уу гэдэг нь тухайн хүнээсээ бус, зөвхөн *Сайн эр нөхөртэй болж чадсан уу үгүй юу* гэдгээр л шийдэгддэг байж. Нөхөртөө хаягдсан эмэгтэй бол, ямар ч амьдрах чадвар байхгүй, өлсөж үхэхээс өөр аргагүй, тийм л цаг үе байж...

Ийм цаг үе байх юм бол, яаамар ч тэнэг нөхөртэй байсан гэсэн хичнээн зодуулж барилаа гэсэн ч гэсэн, өөдөөс нь ган хийж чадахгүй байх нь ойлгомжтой. Юун эмэгтэйчүүдийн эрх...

Тухайн үеийн охид бүсгүйчүүдийн ганц хүсэл мөрөөдөл, тэр бол *Цагаан морьтой ханхүү хэзээ намайг ирж авах бол???* гэдэг шиг (дэндүү гадаад хэллэгийг тэр чигт нь монголчилчихлоо... гэхдээ яахав тэ???)




Хаана байгаа болдоо тэр минь
Хаа байгаа бооол
Хаана яваа болдоо чи минь
Хоонгоооор минь

(олдоод, баригдах юм бол тавинь л гэж гонж шүү дээ)



Гэтэл, аль багаасаа улаан лезби байсан Сьюзаны хувьд, юун цагаан морьтой ханхүү... Цагаан даашинзтай гүнж бол бас яая гэхэв... Бодохоос уур нь хүрнэ биз дээ???




Хүмүүн төрөлхтний дотроосоо...
Хүнд ихээр дарлагдсан
Хөөрхий бидний бүсгүйчүүл
Нанана нанана нанара нанара наааа
(Энэ хэсгийг нь мартчихаж... Гэснээс, энэ дуу, уг нь япон дуу юм гэжийлээ ш дээ.. Юу гэдэг ч билээ дээ)



Уур нь хүрсэн Сьюзан. Тухайн үед эмэгтэй хүний хийж болдог цорын ганц мэргэжлийн ажил болох багшийн ажил хийнгээ, феминист (эмэгтэйчүүдийн эрх чөлөөний) хөдөлгөөн болон, нигерүүдийг боолчлолоос чөлөөлөх хөдөлгөөн хийж эхэлнэ. Ядаж байхад, айхтар дурлачихсаныг ч хэлэх үү...



Агуу дурлал болон чөлөөлөх хөдөлгөөн


Чөлөөлөх хөдөлгөөн хийж байх үедээ, Сюзан, өөртэйгөө адилхан феминист Элизабет Кэйди Стантонтой учирч, халуунаар дурлана. Зөвхөн хайр дурлал ч биш, харилцан бие биендээ итгэх итгэлцэлээр холбогдоно. Хайр дурлал нь хөрсөний дараа ч гэсэн, 50 жилийн партнершип нь тасраагүй гэх

Хайр дурлалдаа шатангаа, эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах хөдөлгөөн нь улам бүр эрчимжинэ. Палаажнаас өөр юм өмсөж болдоггүй эмэгтэйчүүдийн хувцаслалтыг шүүмжлэн, палаажныхаа доор өмд өмсөх перформанс хөдөлгөөн гэх зүйлийг хийж байсан гэх.

Гэвч, түүний энэхүү хөдөлгөөн нь, 4 том сорилттой тулгарна.



Сорилт Номер 1:



Иргэний дайн эхэлсэнээр, чөлөөлөх хөдөлгөөнөө зогсоохоос өөр аргагүй болно




Сорилт Номер 2:

Стантонтой уулзаж чадахгүй болно


Хэдийгээр хоорондоо маш хүчтэйгээр татагдаж байсан ч, Стантонгийн нөхөр нь түүнийг гэртээ гэрийн ажил хийлгэх гээд гэрээс нь гаргахгүй учир, уулзахад хэцүү байв... Ядаж байхад л, Стантон 7-ийн 7 хүүхэдтэй гэж байх..



Сорилт Номер 3:

Хамтран тэмцэгч эмэгтэйчүүд нь удаа дараалан гэрлэнэ

Хамтран зүтгэгч товаришууд нь гэрлэцгээснээр, тэмцэлд оролцож чадахгүй болцгооно... Араараа тавиулж, урвуулсан юм шиг санагдах Сюзан



Сорилт Номер 4:

Сонгуулийн эрхийн талаарх тэмцэл нь үр дүнгүй болно.


1868 онд *БҮХ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД* сонгуулийн эрх өгөх үндсэн хуулийн 4-р өөрчлөлт батлагдана. Үүнтэй зэрэгцүүлээд, чадвал эмэгтэйчүүдийн эрхийг бас хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэх боловч, биелүүлж үл чадна

Шинэ дурлалтай учирсан нь

Ийнхүү, олон талаар сэтгэлээр унасан байсан Сьюзаныг бурхан харж үзнэ... Шинээр дурлалтай нь учруулсан болно.
Энэ нь, өөрөөс нь 20 дүү, алдартай лектор Анна Дикинс гэдэг үзэсгэлэнтэй бүсгэй. Түүх судлаач Жонатан Катс гуай, энэ 2-ын талаар * хайр дурлалаар дүүрэн, сэгсийн хувьд ч халуухан хосууд байсан* хэмээн өгүүлээд, дурлалын захиаг нь толилуулсан байдаг гэх. Ийм гөөлкөн захиа байсан гэвэл яахоооо???


Хайртай хайртай хайртай Диккидээ

Удаан хүсэн хүлээсэнээр, Нью Иорк ирэх юм уу тэ?
Хурдан хурдан хурдан хүрээд ирээрэй... Хүлээж ядаж байна.

Манайx унтлагын өрөөндөө томоос том (дабл бед ) ортой болсон.
Томоос том ор чамайг хүлээж байгаа шүү.

Дахиад намайгаа баясгаж, чихээр минь оролдоорой...
Чамдаа өөрийгөө ер нь даатгачихья.

Ааа аах, хурдан уулзах юмсан.
Хариу бичээрэй

Яарч бичсэн болохоор уучлаарай

Чиний хайртай найз
Сьюзан чинь



Үүрд дурсагдах эмэгтэй


1872 онд Сьюзан, хуулиар хориотой байсан ч, сонгуульд санал өгөөд баривчлагдана. Торгууль төлөхийг шаардах боловч, Сюзан * Яаг ш дээ, ярьдаг морио* гээд тас гүрийх учир, шүүх цагдаа болтлоо дуулиант хэрэг болно.

Энэ нь, эцсийн үр дүндээ, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх өгөхөд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд, үүнийхээ дараа ч * Хойд Америкийн Эмэгтэйчүүдийн Сонгуулийн Эрхийн Төлөө Төв*-ийн даргаар зад тэмцсэний эцэст, Стантонг нас барсанаас 4 жилийн дараа буюу, 1906 онд нас барна.

Сюзанг нас барсаны дараа 14 жилийн хойно, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох *Үндсэн хуулинн 19-р өөрчлөлт* батлагдана. Энэ өөрчлөлт нь *Сюзан Б. Антонигийн өөрчлөлт* хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд, одоо ч Америкийн эмэгтэйчүүдийн талархлыг хүлээдэг болно.



Сюзан, Стантон 2 xөгширсөн хойноо... Харваас лезби маягийн нөхөр байгааз? ккк


Гомо хүмүүс, урлаг уран сайхан гээд гүйдэг бол, Лезби хүмүүс улс төр гэж гүйдэг байхна ээ??? ккк...

Заргач авгай байжээ гэж ойлгов... (Лезби гэсэн гэнэт аймаар хүйтэн царайлсан, кэкэ)


П.С Нээх лезбид дургүй юм шиг бичсэн байгаа ч гэсэн, дургүй гэж битгий ойлгоорой. Зүгээр зугаатай болохоор нь ингээд биччихлээ... Надад Лезби найзууд нилээд олон байдаг бөгөөд, хүнтэй л адилхан, хөгжилтэй хүүхдүүд байдаг юм шүү!!!

Wednesday, October 21, 2009

Ganbuushiin naiz: Микеланжело Буонаротти

Сэргэн мандалт гэвэл, Да Винчи!!
Сэргэн мандалт гэвэл Микеланжело!!!

Мэдээж бүх алдартай зураачид гомо байсан ч гэдэг юм уу, тэгж цуурах юм бол, бурхан намайг өршөөхгүй байх. (Нээх бурхан мурхан шүтдэг ч юм шиг лаг уулга алдав... кэкэкэ. Гэхдээ, угаасаа хүн амын 10 хүрэхгүй хувь нь гомо байдаг гэж ярьдаг юм билээ, тэгэхээр, алдартай хүмүүсийн ч гэсэн 90 гаруй хувь нь гетеросексуаль л байсан байж таарна) . Гэхдээ, ямар тохиолдлоор ч юм, Сэргэн Мандалтын үеийн 2 агуу зураач / барималчид маань гомо байсан гэвэл яахооо????

Өмнөх удаад, залуутай явалдаж байгаад баригдсан шиг, шавь гэсэн нэрийдлээр гоё гоё залуучуудаар хүрээлүүлсэн шиг , үлгэр жишээч гомо амьдралтай байсан, асар намираа ажаа (намираа гэдэг нь миний төсөөлөл шүү, кэкэ. ганган байсан энэ тэр гэхээр л... кэкэ) Да Винчигийн тухай орчуулсан бол, энэ удаа Да Винчигээс дутахааргүй алдартай байсан ч, гомо байсан гэдэг талаараа тэгтлээ алдартай биш Микеланжелогийн тухай орчуулчихья яахав.

Нэгнийх нь тухай биччихээд, нөгөөхийг нь хаячихаар, гомдоод, туниад сүйд болох байлгүй, хөж гэм.



Микеланжело-гийн бүтээлүүдийн талаар мань мэтийн мунхаг гар бичих нь ч юу байхав... Гэхдээ түүний хамгийн гол бүтээлүүдийн нэг бол *Давид* гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Зөвхөн төлөөлөгч бүтээл төдийгүй, барууны гомо нарт хамгийн ихээр нөлөө үзүүлсэн бүтээл байсан гэдэг...


1. *Эр хүний гоо үзэсгэлэн*-г тодорхойлж өгсөн бүтээл гэдгээрээ урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн *Давид*.


Мэдээж, хүний сонирхол, нэн ялангуяа гомо хүний сонирхол бол асар өргөн. Тарган туранхай, хөгшин залуу гээд л...
*Гомо нар дотор хаях хог байдаггүй* гэж бичдэгчлэн, Баябага дарга шиг ахмад хүнд дуртай нэгэн байхад, над шиг дүү хүүхдэд дуртай нэгэн гээд л.

Гэхдээ, олонхын сэтгэлийг булаадаг *сайхан эр* гэдэг маань, маш шөл нь таарсан биеийн тамираар хичээллэдэг байрын бие!!!

Шварцнеггер шиг дүүрэн булчин ч биш, харин, Файтклуб дээр гардаг Брад Пит ч юм уу, X-Мен-ий Волверин мэтийн биетэй залуус.

Ийм л биетэй болох гээд олонх залуучууд жимд төмөртэй ноцолддог гэхээр, тэгээд ийм биеийг аль 500 жилийн өмнө тодорхойлж чадсан гэхээр Микеланжело бас мундаг байгаа юм шүү...кэкэкэ



(гэхдээ боожгоо нь арай жоохон том байсан бол тэ? ккк)

2. Зиаг тэгвэл энэхүү Микеланжелогийн залуу насныx нь дурлал маань ямархуу байсан юм бол???


Микеланжело 14 настайгаасаа Медичи-ийн гэр бүлийн ордны зураач болно.
26 насандаа * Давид*-ыг хийж дуусгаснаар алдаршина (Давидыг 3 жил зарцуулан бүтээсэн гэхээр, хийж эхэлсэн нь 23тайдаа!!! Их л залуугаасаа залуучуудыг сонирхож байж дээ тэ? кэкэ).
Үүнийхээ хажуугаар Сан Пиетро сүмийн *Пиета*


гэх мэтийн олон алдартай бүтээлүүдээ толилуулна. Аргагүй л гоц авьяастан, тун залуугаараа асар ихийг хийж амжуулна.

Леонардо Да Винчи, алдаршингуутаа л сайхан залуучуудыг *шавиа* болгоод, үлгэрийн юм шиг Харлем амьдралаар амьдарч байсан гэхээр, ийм залуугаараа алдаршсан манай Микеланжело ч гэсэн бас....

гэх бодож магадгүй ч, залуу байх үеийн Микеланжелогийн хайр дурлал, залуугаар занимальдсан талаар огт баримтууд үлдээгүй байдаг....

Энэ нь, тухайн хүний зан авиртай ч холбоотой байж магадгүй.

Леонардо Да Винчи нь асар ганган, жаал шалиг (ямар сайндаа 3-ын 3н баагийтай явалдаж байгаад баригдсан залуутай бас орооцолдоод, баригдаад авах вэ дэ) тийм гял цал болсон гомо байсан бол, Микеланжело нь асар даруухан байсан гэдэг.

Байнга, гэртээ ч гадуур ч нэг л хэвийн, ажлын хувцастайгаа л гүйж байдаг бөгөөд, хоол хувцас гэх мэтэд нэг их сонирхолтой биш байсан гэх. Ажилдаа ч гэсэн тун махрангуй, сайн жаал байсан бололтой.
Нүүрэндээ будаг наачихаад л, бүтэн 4 жил Систинагийн дугангийн таазны зургийг гүрийж зураад л, 10 гаран жил попын бунхан барьсан шиг, үлгэр дууриалтай жаал байсан юм шиг байгаа юм.


3. Гэвч, хөгширсөн хойноо баллаж өгнө....



Дуугуй хүний доодох нойтон гэгчээр... ийм үлгэр дуурайлтай залуу насаа өнгөрөөсөн Микеланжело... Хөгширсөн хойноо ёстой жинхэнэ *Дурлалаар амьсгалсан Өвөө* болж хувирсан гэх... Шар сэмжилэх гэдэг арай биш байхаа, гэхдээ тэ??? кэкэкэкэ

Барималчин гэдгээрээ алдартай Микеланжело. Гэхдээ гоц авьяастнууд, ялангуяа энэ Сэргэн Мандалтынхан юм юмтай нохдууд байсан гэдэгчлэн, Микеланжело ч гэсэн тэднээс дутахааргүй авьяастай байсан гэх. Зураг зурвал зурчихна, барилгын төсөл гаргавал гаргачихна, таанцалчихвал таанцалчихна (энэ миний төсөөлөл, кэкэ), шүлэг биччихвэл шүлэг биччихнэ гээд л...

Хижээл наснаасаа хойш 300 гаруй сонет (шүлэг) бичсэн гэхээр тэ???

Тэгээд, ядаж байхад, тэр шүлэгнүүд нь дурласан залуучууддаа зориулсан байсан гэвэл яахоооо??? Манай Особу, Эршүү, Цагаанаа нараас дутахааргүй байгааз? лол


Милеланжелогийн шүлгийн түүвэр: *Эрчүүдийн зураглал*


Залуухан банди нарт дуртай байсан Да Винчигээс ялгаатай нь, манай Микеланжело, тийм бадриун, нас биед хүрсэн эр хүнд дуртай байсан бололтой. Орчин үеийн гомонуудаас нээг их ялгаа байхгүй, кэкэкэ


Дэндүү илт сэтгэлээ илэрхийлсэн байдалтай байсан болохоор нь эхэндээ *Чи ямар Платон биш дээ* гэж жоохон шүүмжилж байсан боловч, яваандаа *Эмэгтэй хүний сэтгэлийг илэрхийлсэн цомог* гэж тайлбарладаг болсон гэх... кэкэ


16 настай Чеккино хүүтэй анх дайралдсан нь Микеланжело 68 настайдаа гэх.
Жаал хүүгийн өхөөрдөм байдал, нас биед хүрэх гэж байгаа эршүүд байдалыг хослуулсан Чеккини-д Микеланжело өвөө маань зад дурласан байсан гэx. Микеланжелогийн сэтгэлийг ойлгодог байсан Чеккиногийн авга ахад нь ийм захиа явуулсан байсан гэвэл яахооо??? Гөөлкөн ш дээ,,,,


----


Дахиад л түүнд зориулаад шүлэг биччихлээ... Дахин дахин бичээд л, дахин дахин засварлаад л. Энэ шүлгийг минь, миний зүрхийг шатаах тэрхүү гал дөлөнд минь (Чеккиног хэлж байна) хүргэж өгөөрэй.

Ан тийм. Нэг юм санаанаас гардаггүйээ. Өчигдөр би Чеккиног зүүдэлсэн юм. Зүүдэн дотор, тэр эхлээд над руу инээмсэглэж байсан хирнээ, яваандаа муухай хараад эхэлсэн... Аль нь түүний үнэн төрх юм бол? Бүүр байж сууж чаддаггүйээ, санаанаас гарахгүй. Түүнээс асуугаад өгөөч. Тэгээд надад юу гэж хариулсаныг нь хэлээч...

52 насны ялгаа байна уу үгүй юу хамаа байхгүй, дурласан бол дурласан.. 68 настай байна уу хамаа байхгүй, 18т шиг л романтик.

Гэвч, амьдрал хатуу. Энэхүү захиагаа бичсэнээс 2 жилийн дараа Чеккино хүү нас барна.

Гашуудалд автсан Микеланжело, түүнд зориулд 50 шүлэг бичнэ!!!

Түүний дотор нь

* Түүнтэй уулзаад, түүнд автахад ганцxан цаг л хангалттай байсан
Гэвч
Түүнийг мартан сэтгэлээ тайтгаруулахад бүхэл амьдрал ч хүрэлцэхгүй нь!*


Романтик байгааз? Хөөрхөн байгааз?



4. Эрэгтэй хүнээс өөр юм зурж чаддаггүй???

Хөгширсөн хойноо эрчүүдэд дурлаад баллаж байсан Микеланжело. Мэдээж, урлаг гэдэг утгаараа ч тэр, асар алдартай байв.

Гэвч, түүнийг шүүмжлэх хүмүүс их байсан гэх. * Микеланжело, эмэгтэй хүний нүцгэн бие зурж чаддаггүй!!!. Эмэгтэй хүн зуруулахаар яаг эрэгтэй хүн шиг юм зураад хаячихдаг* гээд...




Shuumjluullee geed neeg ih gomdood baih zuil baihgui baihaa, keke.
Libian sybil gedeg zurag ni


Да Винчигийн дуртай байсан булбарайхан залуу хөвгүүдийн секси байдалыг эмэгтэй болгоход, хүмүүсийн сэтгэлийг татахаар байсан бол, Микеланжелогийн *эршүүд* секси байдал тийм ч секси санагддаггүй байсан бололтой. Аргагүй ч юм даа, эршүү эмэгтэй гэхээр, *Сайхан хүүхэн сахалтай* гэж ярьдаг ард түмэнээс өөр (оросууд? кэкэ) сайхан гэж бодох хүн цөөн учир.

Гэхдээ эрэгтэй хүний секси байдал гэдэг утгаараа бол Да Винчигээс, Микеланжело нь олонх болов уу, кэкэ


5. Микеланжелог үхтэл нь дурлуулсан залуу

Милеланжелог 55 настай байхад нь үхтэл нь дурлуулсан нэгэн залуу байсан гэх. Түүний нэр нь Гавриели.



Орчуулга:
Гавриели: Хэхэ, чамайг ингэхэд л хангалттай (лаг садист, кэкэ)
Микеланжело: Дахиад нэг гишгээд өг... Яанаа, би ямар аз жаргалтай байна аа...



Энэхүү баримлын нэр нь *Ялалт* гэх бөгөөд, залуугийн модел нь Гавриели байсан гэх. Царайлаг залуу байсан бололтой...

Гавриелигийн улан доорх хижээл эр нь Микеланжело өөрийгөө орлуулж барьсан гэх (гэж, харваас өөртэй нь лаг адилхан байгааз?)

Ямар ч авьяастай, алдар нэртэй байсан гэсэн (эр хүний) үзэсгэлэн гоогийн өмнө өвдөг сөхөрнө гэсэн, хижээл Микеланжелогийн сэтгэл тэр чигээрээ буусан бүтээл юм шиг.

Ийнхүү, Гавриелитэй анх дайралдсанаасаа хойш нас бартлаа Микеланжело, түүнд шүлэг, зураг зориулсаар байсан гэх. Үнэхээрийн хайртай байсан болов уу. Гавриелд зориулсан хамгийн алдартай зурагны нэг нь *Ганьюмэдэсийг богтолсон нь* гэдэг бүтээл.



Домог дээрээ Ганьюмэдэс нь малчин жаал гэж гардаг ч, энэхүү бүтээл дээрээ нас биед хүрсэн эр хүнээр илэрхийлсэн байдаг бөгөөд, модел нь Гавриел байсан гэгддэг. Мэдээж, богтолж шүүрч буй шувуу нь Микеланжело.. кэкэкэ



Эсрэгээрээ Гавриели. Платоник (секс хийдэггүй) харилцаатай байсан гэх. Тэдний талаар бусад хүмүүс сайн муугаар цуурсан ч гэсэн, Микеланжелогийн талд орсоор байсан гэх.

МИлеланжело нь 1564 онд, 88 настайдаа нас барна. Амьсгал хураахдаа Гавриелийн гар дээр амьсгал хураасан аж.

Өөртөө маш хатуу байж, урлагт амьдралаа зориулсан залуухан Микеланжело. Хижээл насандаа жинхэнэ дурлалтайгаа учирч, хайртай хүнийхээ гар дээр амьсгал хураана. Төсөөлөөд бодсон ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй амьдрал байгаа биз??

Дурлалаар, урлагаар ам;дарсан Микеланжело. Түүний бүтээсэн сайхан эрийн бүтээл, бидний зүрхэн дотор үлдэнэ.