Monday, August 24, 2009
Yuu ch bolson temdeglel
Нэг мэдсэн чинь л 8 сар дуусах гэж байна ш дээ...
Энэ жил юу хийгээд гийгүүлчихэв бүү мэд...
Нас, жин 2 л анзаарагдалгүйгээр нэмээд байх шинжтэй юм аа..
Та бүхэн бас адил уу? кэкэ
Сүүлийн үед онц сонин сайхан зүйл алга дөө...
Яахав, сониноос гэвэл нэг ийм хүүхэдтэй болсон...
Дээр нэг 100 залуугийн танилцуулах алба маягийн юманд очсон гээд бичсэн байсан даа??? Тэрэн дээрээс уургалж авсан хүүхэд... 25 настай жоохон хүүхэд, кэкэ
Нэг тийм, бүх юм нь удаан хөдөлгөөнтэй, аажуу маягийн, надтай эсрэг характертэй хүүхэд байлээ... Эртээр өглөөний хоол хийж байна гээд, өглөө 9-өөс эхлээд л түчигнүүлээд байсан, би ч наана унтаад л байж байсан, хоол боллоо гээд сэрээсэн цаг нь өдрийн 12 цаг байх жишээтэй...
Тэгээд цаг хугацааг *сар*-аар нь тоолдог гэх мэт... (Өнөөдөр, *дараа сар шоүдья* гээд байсан, бодоод байсан чинь ирэх долоо хоног чинь 9 сар юм байлээшд тэ?)
Зиаг тэр ч яахав...
Энэ зун ямар ч байсан төлөвлөсөн юмныхаа нилээдийг хийгээд амжуулсан
- Рафтинг
- Канёнинг
- Beer garden
- Далай
- Бассеин
гэх мэт,,,,
Одоо үлдсэн багахан хугацаанд юу хийх вэ?? кэкэ
9 сарын сүүлээр Бээжин, Улаанбаатар, Бангкок орно. Тэр хавиар байх хүмүүс шоудна шүү
Зиаг зиага
Sunday, August 16, 2009
Товчхон
Монголчууд маань, ичих нүүр нь элгэн дээрээ гараад, өөрийгөө *их зөвөөр* илэрхийлж сурсан сурагтай...
Дургүй хүрвэл, устга, нураа, дэлбэл....
Соёлын хувьсгал болж байгаа юм шиг байгаа юм...
Харж л байгаарай, тун удахгүй, Сүхбаатарын талбайд... бишээ,,,, * Чингисийн* талбайд??? бааха адилхан ногоон ногоон хувцас өмссөн залуучууд дуу дуулаад, бүжиглээд, бусдаас өөр, гажиг хүмүүсийг хүзүүнээс нь гинж зүүгээд явах болов уу....
1960-70-аад оны хятадыг дуурайгаад...
Гоожуурын блогийг устгасаныг сонсоод, шал дургүй хүрчихсэн сууж байсан, Энхриймаагийн блогийг бас доторх бичлэгүүдийг нь устгасаныг уншаад, ёстой хөх инээдээр инээхээс өөр арга үгүй юм даа гэж бодож суулаа...
Ийм хүмүүс дийлэнх байгаа үед ч Монголын шилдэг залуус Монголдоо буцаж очиж, Монголоо хөгжүүлнэ ч гэж худлаа доо...
Зиаг тэр ч яахав...
Хагас бүтэнсайнаар Осака явж ирэв.
Вигстог гээд, Драг Куйний фестивал болсон болохоор. Их л хөгжилдөв...
Нэг иймэрхүү...
Зиаг зиаг, залхүү хүрчлээ.
Унтлаа....
Гднайт
Tuesday, August 11, 2009
Домбоо...
Би тэгээд л "Чи нээрээ шал домбоо... 3-ын 3н утас санжигануулаад явж байдаг", " Наадах чинь, 1 нь найз залуутайгаа хэрэглэхэд, 1 нь нуа-тайгаа (энэ үгийг одоо хэрэглэдэг хэвээрээ юу?? кэкэ), 1нь бусад рандом амрагуудтайгаа хэрэглэдэг утас биз дээ? " энэ тэр гээд шоолоод байдаг байсан юм...
Тэгсэн хүн шоололтгүй болсон...
Дээр бичсэн байсан Грайндр гээчид уруу татагдаад iphone авчихав аа хөөрхий.. кэкэ
Одоо ингээд, хүн гоочлолтгүй
1. (Голынх нь) Ердийн үед хэрэглэдэг хуучин утас
2. (Баруун гар талынx) Ажлын газраас өгсөн Blackberry
3. (Зүүн гар талынx) Шуналдаа дийлдээд авчихсан, Грайндр хийхэд зориулсан i-phone...
гээд 3-ын 3н, тэгээд бүгд нэг данхайсан том утаснууд чирж явдаг болсон...
i-phone, ядаж хөгжим сонсдог хүн байсан бол i-pod гэсэн утгаар хэрэглэхгүй юу... Тийм ч утгаар хэрэглэхгүй, ямар ч шаардлагагүй зуйлийг авч байдаг...би нээрээ дүүрчихсэн хүн шүү...
Гэхдээ нээрээ энэ гэй хүмүүс, өөрсдийнхөө хүсэл / шуналдаа үгүй мөн амархан дийлддэг хүмүүс шүү... Тийм ч болохоор нь баруунд эдгээр хүмүүсийг target хийсэн бүхэл бүтэн зах зээл байдаг байх.. Харьцангуй орлого ихтэй, үр хүүхэд, гэр бүл гэж санаа зовох зүйл багатай болохоор хэрэглээ ихтэй, тэгээд дээрээс нь эрэгтэй хүний шунал (техник хэрэгсэл, машин гэх мэт) болон эмэгтэй хүний шунал (хувцас хунар, гоо сайхан) 2-ыг 2-ууланг нь асар ихээр өөртөө агуулсан, тэгээд, шуналдаа дийлдэхдээ амархан болохоор, туйлын дажгүй зах зээл юм шиг байгаа юм.
Сүүлийн үед энэ Грайндр гарч ирээд, миний эргэн тойронд л лав, i-phone болж байгаа хүн зөндөө байна аа... "Чиний хажууд байгаа хүмүүс" гэсэн лист ч гэсэн, өдөр ирэх тутам өргөжөөд л...
Монголд хэдэн хүн байгаа бол? Очиж байгаад харахын бөөн хүслэн байна аа...
Элийрэл...
Сонин.мн-ийг жаал уншив.
Энхриймаагийн шинэ бичлэг гарч.
Мэдээж санаа таараx, таарахгүй зарим нэг хэсэг бол байх ч, тун дажгүй, өөрийнхөөрөө сайн тунгааж, түүнийгээ зөв илэрхийлсэн бичлэг байв.
Үүнийг нь хүлээж авч буй хүмүүсийн сэтгэгдэлүүд ч гэсэн эерэг, боломжийн байсанд бага зэрэг баярлав.
Особу жаалын бичлэгнээс Гоожуурын сайтийг хаккерууд довтолсон тухай олж уншив. Мэдээж, хүмүүсийн зургийг түмэнд дэлгэн, *Харцгаа энэ янхануудыг* гэсэн байдалтай бичлэгүүд бичдэг байсан болохоор олон хүний дургүйцлийг төрүүлсэн л байх л даа.. Энэ хэлбэр дээр нь би ч хувьдаа санал нийлдэггүй байсан юм. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцээд олон сайн сайн, хурц, зөв бичлэгүүд хийдэг байсан тул миний хааяа орж уншдаг блогийн нэг байсан юм.
Дургүйцлээ үгээр илэрхийлж болно доо. Яах гэж заавал хүний бүтээсэн юмыг бүгдийг нь сүйтгэж байдаг байна аа гэж жаал дургүй хүрэв. Үгүй ядахдаа тийм л мундаг юм бол, хувь хүмүүстэй холбоотой нийтлэлүүдийг нь шигшиж түүгээд устгаж болно доо... (гэхдээ устгах тал дээр би л хувьдаа дэмжихгүй) Эдгээр бичлэгүүдийг унших дуртай бусад хүмүүс байсаныг ч огтхон ч бодолцохгүйгээр. Жирийн нэг террористуудаас ямар ч ялгаа байхгүй.
Тэгээд үүнийгээ асар том гавъяа байгуулчихсан юм шиг гайхуулаад биччихсэн, түүнийг нь дэмжсэн баахан хүмүүс... Варварууд / зэрлэгүүд гэхээс өөр хэлэх үг олдсонгүй...
Тэр Особу-гийн блог дээр бичсэн hate crime-ийн хүмүүс ч гэсэн яг адилхан... Мэдээж сонирхож байгаа болохоор л эсрэгээрээ дургүйцэж, эсэргүүцэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эс бөгөөс уг хүмүүст огт хамаагүй шүү дээ тэ? Хайр гэдэг үгний эсрэг утга нь үзэн ядалт биш, үл тоомсорлох гэж үг байдаг даа??
Баябагын блогийг уншив.
Монголын төр ”Гэй, лесбиан, трансжендер, бисексуал" (ГЛТБ) гэдэг үгийг " Монгол үндэстний ёс суртахуун, зан заншилд таарахгүй, залуу хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ" гэж үзээд, ГЛТБ Олон Нийтийн Байгууллага байгуулах зөвшөөрөл олгоогүй тухай уншиж, жаал хөхрөв. Ийм л боловсрол, ийм мэдлэгтэй хүмүүс Монголыг удирдаж байхад, өдөр тутмын сонингууд нь хүртэл онигоо шиг байх нь аргагүй ч юм уу гэж бодов...
Монголын сонингуудыг жаал уншив. Зарим юмыг нь сайн ойлгохгүй юм. Миний Монгол хэл тэгж их муудсан юм уу, миний мэдлэг тийм дорой юм уу гэж жаал гутрав... Гэхдээ хараад байсан үгүй юм шигээ. Минийх биш тэд нарынх (бичиж буй улсууд) муудсан бололтой юм. Зөвхөн Монгол хэлэндээ ч биш юм шиг байгаа юм. Сэтгүүл зүй гэдэг утгаараа...
Жишээ нь, бөөн товчилсон үгнүүд... Хүнд ойлгомжтой болгохын тулд ядаж эхлээд бүтнээр нь бичээд, түүнийгээ юу гэж товчилж байгаагаа тайлбарлачихаад, тэгээд дараанаас нь товчилсон үгнүүдээ бичмээр юм аа...
"Сvхбаатар дvvргийн ТVК-ийн ажилчид ..." - ТҮК гэж юу юм? бүү мэд...
"УБЦТС ХК-ийн Зуслангийн хэсгийн Яргайт дахь "Хэрэглэгчдэд vйлчлэх танхим"-йн ын байр бариулах..." - Улсын Боевик Цагдаа Нарын Төв Сургуул? Улаан Банзал Цэрмаагийн Тарган Салтаа??? Бүү мэд...
"БСШУЯ" - Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гээд овоо тайлчих шиг боллоо,,, гэхдээ зөв эсэхдээ сайн итгэлгүй...
"ОБЕГ-ын сайд асан С.Отгонбаяр буруугаа хvлээвэл..." - Би л лав мэдэхгүй юм байна... Энэ ч миний мэдлэггүйнх байх л даа...
гэх мэт...
За за тэр дэмийрэх/элийрэх ч яахав...
Гарч хоол идье байз
Monday, August 10, 2009
Манай ор зөөлхөн, бөx, бас тэгээд пүрштэй...
Зиаг зиаг...
Юм бичих гэхээр, бичих юм нь ихдээд (их шоудаад), миний онгод, зав хоёр нь хүрэлцэхгүй гэцүү байна аа... гэж худлаа лаг ч юм шиг юм ярив...
Ойрын сонин сайхнаас.
Түрүүчийн хагассайн өдөр >
Манай эксийн экс найз залуугийн төрсөн өдөр нь болов. Уг нь тав дахь өдөр байсан, би мартчихсан, ганцааранг нь хаячихаад, Баябага дарга, хуучин найз залуу болон, сүүлийн үед явалдаад байгаа шинэ хүүхэд (24-тэй жаал) эд нартай тус тусад нь биетээрээ уулзаж явсаар өглөө 5 гэж орж ирсэн учир, хагассайнд нь экс экс-ийнхээ төрсөн өдрийг томоор тэмдэглэв. Нийт бараг 30-аад хүүхэд ирсэн байхаа... Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу холилдсон. Баябага дарга, нэг хөөрхөн багш? залуу олж аваад болзоодоод ирээгүй сурагтай байсан, харин Баябага даргын хүүхэд нь ирсэн юм.
Тэгсэн, Баябага даргын хүүхэд нь надаас "Нийт хэдэн хүн ирэх юм" гээд учиргүй асуугаад байсан, " Хорь орчим байхаа" гэсэн, яг хүнийх нь тоогоор баахан идэх юм (бүгд адилхан) авчирсан байсан, нээх хөөрхөн... Эмээ нар нэг хүүхдийн тоогоор нь чихэр печъень бэлддэг дээ? Яг тэрэн шиг, кэкэ. Гэхдээ тэгээд залуухан хүүхдүүдийн дунд жоохон ганцаардаx болов уу гэж жаал санаа зовж байсан, гайгүй байлээ шүү. Өөрийгөө саатуулах хүүхэд олоод авчихсан, гангар гунгар гэсэн шиг. Баябага-аас илүү нийтэч (лол)
Энэ хагас бүтэнсайн>
Санаж байсанаараа канъёнинг (жижигхэн боргио луу үсэрч орох, горхин дотор сэлэх, горхины "байгалын" гулгуураар гулгах гэх мэтийг хийдэг спорт) хийхээр явж ирэв.
Цагаанаагийн шонхор шар (манай экс экс энийг "Америкийн Нэгдсэн Улс", "アメ公" (Америкуудийг ялгаварлан гадарласан япон үг, кэкэ) энэ тэр гээд аль хэзээний ёжлоод, нэр өгөөд амжчихсан...), эксийн найз гээд бас нэг шонхор шар (Ирланд), экс эксийн нэг найз болон түүний хүүхэд гээд нэг Тайван залуу, манай нэг эмэгтэй найз, манай эксэд дурлаж байсан нэг залуу болон манай экс экс гээд, газрын хаанаас цуглуулсан юм гэмээр бүрэлдэхүүнээр явсан...
Хүн тэгээд удаан амьд явах дэмий юм аа тэ? Таньдаг мэддэг хүмүүс бүгд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой... Би өөрөө хүртэл бичиж байхдаа "экс, экс экс, тэрний экс" энэ тэр гээд ойлгохоо больж эхэлж байхад, уншиж байгаа хүмүүс ойлгох нь хэцүү л болов уу, лол
Хийсэн юм бол нэг их сүртэй биш, аршаанд орж биеэ ариутгачихаад, шорлог хийж идчихээд, архидчихаад, өглөө босч каньёнинг хийчихээд, тэгээд буцахдаа дахиж аршаандчаад харьсан гэсэн маягтай.
Гэхдээ энэ Япон нээрээ бас сонин соёлтой улс шүү тэ?
Энэ удаад, Кон-ёку гээд, эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт орж болдог рашаануудад орсон юм. Бусад газар бол, эрэгтэй эмэгтэй холилдож шалдан усанд орох байтугай, ижил хүйстэй байсан ч барагтай хамтдаа шалдлахгүй дээ тэ??
Хажууд эмэгтэй хүн байгааг тоосон ч шинжгүй юмаа унжуулчихаад л баахан усанд орох шив дээ... Эхний орсон нь үнэгүй, гол дотор зарим хэсэгт нь халуун рашаан оргилж байдаг тийм газар байсан. Голын эрэг дээр хувцсаа тайлж шидчихээд л шалдан бачканууд ордог газар. Сонирхолтой л юм билээ. Дараачийнх нь болохоор лаг тохижуулчихсан аршаан байсан. Хөөрхөн хөөрхөн банди нар зөндөө байлээ. Хөөрхөн хөөрхөн банди нар манай группийн охиныг сонжиж хараад л... Бид нар тэр банди нарыг нь сонжиж хараад л... Дараад нь нөгөө охинтойгоо, тэрний боожгоо нь дажгүй байсан тэ? тэр хөөрхөн залуу байсан тэ? гэсэн юм яриастай (лол)
Орой нь тэгээд согтчихоод их балайрсан санагдаад байгаа юм. Би үнсэлцэхдээ хир байна гэсэн юм ярьж нөгөө охинтойгоо үнсэлцэж нэг үзээд л, нийлж байгаад 3 дагч этгээдийн хөхний товчийг нь оролдож, хэн нь мундаг байна гэдгээрээ өрсөлдөж бариад л гэх мэт нэг тиймэрхүү аялал болов. Хамгийн сүүлд нь тасраад унтсан байсан, банди нарыг биш, охин тэврээд унтчихсан байлээ, асар сонирхолтой, кэкэ
Угаасаа бүгд таньдаг мэддэг, тэгээд дээрээс сексийн талаар сонирхдог банди нар биш болохоор тэ???
Гэснээс, охин хүүхдийн хөх гоё санагдаад байдаг юм... Яг тийм секс гэсэн утгаараа биш, нэг тийм тоглоом гэсэн утгаараа??? зөөлхөн, гоё гээд л үү? лаг халуурсан...
За тэр ч яахав.. Хөхний тухай ярьсан дээрээ жаал дэмийрчихье байз...
Хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр (0% 10% 100%) ижил хүйстэнээ сонирхох сонирхол байдаг гээд ярьж байсан даа?
Түүний илрэл үү, сүүлийн үед, трансвеститийг сонирхдог шулуун эрчүүд энд олшроод байгаа сурагтай... Монголд ч тэр, Анужинг сонирхсон залуус олон байгаатай адилхан...
Тийм хүмүүсийн хувьд эрхтэнээ авахуулчихсан трансвеститээсээ илүү, хөхтэй, бас тэгээд боожгоотой хүмүүс хамгийн өндөр хэрэгцээтэй байдаг юм гэнэ...
Баяабага даргын яриад байдаг "Манай ор зөөлөн, бас тэгээд пүрштэй" гэдэг шиг... кэкэ
Эрэгтэй хүмүүс угаасаа бусдын эр бэлэг эрхтэнд ямар нэг хэмжээгээр сонирхолтой байдагийн илрэл юм шиг байгаа юм (үгүй ядахдаа л, минийхээс том байна уу жижиг байна уу гэж харьцуулах, барьж үзэх гэх мэдээс эхлээд...)
"Гомо байх муухай юм. Ичмээр юм" гэсэн ойлголт ямар нэгэн хэмжээгээр багасаад "энэ бол байдаг л зүйл" гэсэн ойлголт ихэсвэл, бисексуаль хүмүүс олон болох байх гэж хааяа санагдаад байдаг юм
За за тэр ч яахав... Нэг тиймэрхүү..
PS. Ene zurgan deerh yaagaad ch yum bugd usny huvtsas umschihsen uye...
Monday, August 03, 2009
GRINDR
Энэ текнологийн дэвшил гэж нээрээ мундаг юм аа тэ?
Тэрийг, энэ гомо хүмүүс тэгээд, ямар ч сайн олж мэдрээд, өөрсдийнхөө шунал/тачаалд ашиглахдаа сайн байдаг юм...
Анх энд камертай утас гарч байсаныг санаж байна...2000 онд.
Хүмүүс, эхэндээ *ха, үгүй мөн хийх юмаа олж ядаж дээ. Гар утсанд камер суулгаж байдаг* гэсэн станстай байсан .
Мэдээж манай ангийнхан, шинэ юманд нугасгүй, тэгээд тэрийгээ яаж ашиглахаа сайн мэддэг болохоор, дор нь л, *танилцах уу* булангийн өөрсдийнхөө зургийг явуулахад ашиглахын тулд энэ сервисийг анх гаргаж байсан Жэй Фон гэдэг компани луу шуурсан... Би ч бас хамтдаа, лол...
Танихгүй залууд зургаа явуулна, сээгэсдэх үедээ зураг авна энэ тэр гээд олон төрлөөр ашиглах боложтой болохоор.
Удахгүй, тэр Жэй Фон гэдэг компанийг, зарим хүмүүс *Гэй Фон* гэж нэрлэх хэмжээнд хүртэл хөгжсөн гэхээр...
Дараад нь миний санаж байгаагаар Микси гээд социал нетворк-ний компани... Гадаадаар бол Hi5 энэ тэр юм уу даа??
Мэдээж манай ангийнхан хуйларсан... Одоо энэ Микси гээч, япондоо хамгийн том социал нетворк компани бөгөөд, 20 орчим сая хүн энэ нетворк-д бүртгэлтэй...
Тэгээд, би ингэхэд хэзээ бүртгүүлсэн юм болоо гээд ID-аа харсан, 100мянга хавьцаа байж наасан... 20 саяын дотор эхний 100 мянга хавьцаа гэхээр...
Анхандаа, криэтр (зураач, дезайнер гэх мэт) болон геи хүмүүс голцуу байдаг байсан санагдаад байгаа юм...
Мэдээж, энэ шугаман дээр ч гэсэн, эромик гээд хоорондоо сээгэс хийх зориулалтаар ашигладаг шалдан нүцгэн геи залуус зөндөө гарч ирээд... яваандаа энэ компани, жоохон хатуу бодлоготой болсон тул тэр хүмүүс өөр тийшээ нүүгээд яваад өгсөн гэж байгаа.. Тэрний дараа, зөвхөн гэй хүмүүст зориулсан тийм газар болон, зөвхөн эротик байдлаар ашиглахад зориулагдсан гээд зөндөө олон ийм газрууд гараад ирсэн байлээ...
Нэг хэсэгтээ тэгээд сонирхолтой шинэ систем гарч ирэхгүй байсан, харин Ай Фон гарсаны ачаар шинээр их гоё юм гарч ирсэн байлээ...
GRINDR гээч эд.
GPS-тэй холбосон програм. Яадаг вээ гэхээр, чиний ойр хавьд чинь байгаа гомо ямар хүн байна гэдгийг хайж өгдөг!!! Лаг байгааз?
Манай хуучины хуучин найз Ай Фон-той болохоор бүртгүүлээд үзсэн...
2 метрийн цаана нэг гомо байна гэвэл яахуу???
Бодвол манай дээд давхарт амьдардаг юм шиг байгаа юм... Даанч царай муутай л болохоос...
Орой хоол идэж байсан, бас 2 метрийн зайд нэг хүн байна гэж гарсан байсан, эргэн тойрноо тойруулж харсан, бид нарын эсрэг талын ширээнд сууж байсан гээд л....
Өчигдөр орой тэгээд энэ програмаар жаал тоглов.
Хөөрхөн залуу жоохон хол байхаар нь, хайж явсан, олоод авсан шүү!!!
* 1 Километрийн цаана гэж байна. Аль зүг үү?? Баруун тийшээ!!! Бишээ, холдчихлоо, тэгвэл зүүн тийшээ!! Одоо 150 метр гэнэ, хаана байна??? ... 17 метр гэхээр уг нь тойруулаад харахад баймаар юм аа???.... Аааааааннн тэр залуу байшд... Гэхдээ шаал намираа юм тэ? За за, Явах уу??* гэсэн маягтай...
Айфон-той болмоор санагдсан. Айфонтой болохоороо, муур хулганадаж тоглох ч юм уу, хөөцөлдөж тоглох санаатай, кэкэ.
Монголд очоод асаавал, хамгийн ойрхон залуу хир хол байх бол???