Friday, May 30, 2008

Муу хүн...



Муу хүн идсэнээ (гударснаа, цусалснаа???) гэдэг бил үү???

Ман' ч яахав.... Угийн муу хүн болохоор ч гэх үү, үүр олигтой бичих юм олдохгүй болохоор ч тэр гэх үү.... Идсэн ууснаа л бичихээс... Төдөн гонгжгор гударлаа энээ тэрээ гээд балиар заваан юм ярих гээгүй л дээ.. Ойлгоорой, ард түмэн мин... (Угаасаа тоолж үзсэн ч биш.. Тооллоо гээд барагдах ч биш... шшшшш!!!!)


Зүгээр л, диет ч юм уу, эсүүл алцхаймар (энэ кириллээр бичихээр аймаар шалиг сонсогдох юмаа тэ?) энэ тэрд сайн юм болов уу гээд, идсэн хоолоо тухайн өдөрт н' тэмдэглэдэг ч юм уу гээд л... Бяцхан октябрын хув'сгал...  


Тэмдэглэх ч юу байхав... Энэ болооггэр гэдэг сайтны учрыг арай гайгуй ойлгодог болоод... Тэгээд особу шиг хажууд талд н яаж зураг тав' дагийг сурсан юм. Өвгөн гомбуутэр сурав гэгчээр...

Тэгээд л пэйжээ чимэглэе гээд зураг орууля гэсэн, угаасаа явсан газрын зураг ч юм уу, тийм аятайхан юм юу гэж л миний гомбуутэр дотор байхав... Чаддагаараа идсэн ууснаа...


Хүн ам'тан чин' уг н' халуун малуун болохоор хоoл н' багасдаг дааа??? Ман' мэт н' ихсээд л байх юм. Ядаж байхад асар шуналтай, бүүн дурмаа... 


Өдөр уг н' "зутан ч юм уу, гурилтай шөл (мэдээж рамэн энэ тэр биш, өөр төрөл..) ч юм уу, калоори малоори ни багахан шиг юм олж идэж, жингээ бар'наа!!! Гуалиг байх бүхний эхлэл " ухааны юм бодчихсон ходоодоо борлуулах юм хайгаад явж байсан, асар идэвхтэй солонгос хархүүд зад паналдуулаад, солонгос хоолны газар...  

Идсэн юм ни, өвс (лэттүс), дарсан өвс (мояши... Энийг юу гэх юм бүү мэдээ... Дун ногооны үзүүр???), пан кэйк ( чижими) ,кимчи, шөл, тэгээд бибинбаб гээд будаатай хуурга... Дунджаар 1000 илүү килкалоори уу???  

Өдөр ажлын дундуур мэдээж чоклаад моклаадхан хивээстэй... Тэгээд оройхон тарчаад гараад явж байсан, нэг юм олж ходоодруугаа хийхээр...Энэ удаадаа л калоори багатайхан юм олж иднэ дээ гээд л гүйж байсан, замд бол асар их садаа байгаа юм чини... 

Шарсан махны гуанз, Африк хоолны газар энээ тэрээ гээд... Ядаж байхад л, үнэн аазгай хөдөлгөсөн мэнюнүүдтэй... Матрын шарсан махий??? Кенгуруны шарсан махы??? 


Дотроо бол бөөн тэмцэл... Энийг чин' идчихвэл... 1 цаг гүйхэд 1.5 аяга будаатай тэнцдэг гэдэг бил үү? (Энэ спорт жимний дисплэй дээр байдаг чи одоо хир зэрэг хэмжээний калори шатаасан бээ гэдэг асар урамгуй тэ??) Тэгэхээр, 1 матар идэхээр, 3 өдөр гүйсэнтэй тэнцэх болох н' энээ тэрээ гээд өөрийгөө зад бар'ж байгаад, зутан иддэг газар луу....

Идсэн хоол маан' доодох:  

- Будааны зутан. Дотроо түүхийгээр н+ дарсан (өмхийрүүлсэн?) өндөгтэй...(Питан) 
- Өвсний шармал...
- Жууцайтай бууз (Энийгээ хятадаар бууз гээд байсан. Баузү гээд...)  

Болж л байшд!!! Ямар ч байсан, өөртэйгээ тэмцэлдээд, 1 удаа ч гэсэн ялаад зутан идчихлэээ.. (Ихэвчлэн ялагддаг юм...) гээд...  

Гэхдээ бодоод байхад, энэ "Хэлси" гэдэг ойлголт асар хул'хины тэ? Зурагт мурагт мэдиад л худлаа толгойгоо эргүүлүүлснээс зайлахгуй... Анх энд ирж байхад тийм юм огт тоодоггуй байсан, одоо тэгсэн (энэ чини идчихвэл төдөн калори, биенд сайн муу" энээ тэрээ гэсэн юмыг асар анзаардаг болчихсон... 

Ядаж л мэдэхгүй юм байж ярлыкан дээр н' " Төдөн грам аминозаурус, төдөн гараам натри, төдөн гараам кораагэн орсон" энээ тэрээ гэснийг ни сонгодог ч юм уу... 

Энэ японы компаниуд н' ч гэсэн тийм юм бодож олохдоо яасан сайн юм... 

Калоригуй пиав л гэнэ, сахар хэрэглээгүй пиав л гэнэ, бүдүүрүүлдэггүй цай л гэнэ, дотроо кораагэнтай ундаа л гэнэ...  

Гэхдээ бодоод байхад, яахаараа адилхан гурилтай шөл юм байж 

1. Соба(Япон гоймон) бол хэлси
2. Фо (В'етнам шөл) бол хэлси
3. Удон (Япон гоймон. Жирийн гурилаар хийсэн) бол арай хэлси биш 
4. Рамэн (Хятад гаралтай япон гоймон) бол асар биенд муу. Болж өгвөл битгий идээрэй!!! гэж байхав дээ...  

Ар'с өнгөөр ни ялгаварлахыг эсэргүүцэж байна!!! 女性差別はんたーーい! はんたーい!

Тэгээд л ман' мэт н тэрэнд аймаар дуулгавартайгаар итгэчихсэн.... Өрөвдмөөр ч юм шиг, энэ төмсмаа...  

Харин манайхны үг хэллэгүүд их учир утгатай тэ? Сүүлийн үед дуртай үг " Шөлөөр цадаж, төлөөр баяжна".. Төлийг н' ч мэдэхгүймаа.. Ямар ч байсан, шөл идсэн ни амархан цадаад, бага калоритой их дажгуй юм байна гэж бодоод байгаам (Зүйр үгийг асар буруу утгаар ашиглав) Ингээд, хажууд талын барыг ал' болох хэлси хоолоор дүүргэх гээд үзэж тарна даа... Өөрийгөө дийлэхнэ үү өөртөө дийлдэхнэ үү....


Wednesday, May 28, 2008

Dalai, boroo, arhi, bas bus...

Unuudur ajlaar roppongi hills orson, "beerden week" geed, neg tiim, oyajigyag (hugshin bachkagiin muhar irtei hutga shug yadchihsan onigoo) mayagiin nertei beer festival ene 5,6,7 dahi udur boloh yum geseniig harsan, ovoo hed honog arhia bagasgasan baisan, shuud l hoshnogo zagatnaad (ketsu ga uzuku???) uumaar sanagdaad yavchij baileeshd... Nugeltei horvoo shuu... Roppongi hills-iin deck ni (deever ni) ongorhoi baigaa gesen, arai beer garden bish baigaa gej ireed l...

Ug ni ovoo hun shig, neg dehed huuhelden kino uzsen shig, uchigdur kino uzsen shig (narco - france. Genet untchihdag uvchtei hun gardag kino, ih huurhun yum bilee) ovoo tomootoi baisan...

Hervee unuudur uuhgui unjchihvul ajlyn 5 udriin 3t ni uugaagui geed maniihaa huvid tom amjilt boloh yostoi baisan... (2 dahid bi ugaasaa uudag yum. Baasan anyaagiin tursun udur bol bur oilgomjtoi)... Za yaahav...

Hagassaind nagoya yavj shine orchind arhidah tuluvluguutei...


Butensaind butsaj ireheeree ene beer garden ordog ch yum bil uu, yaadag yum bilee geed l...

Yamar ch baisan, unuudur ert tarval gym mym orj irgensheed, oroi tarval alhaj harij irgenshdeg yum biluu uhaany yum bodoj baigaa...

Tegsen ene gainy boroo ni bas tsugtachih yum aa... Boroo orohoor arhi uumaar sanagddag ni hunii orchlon... Eeh, zovlont hunii ur bi yaaltai ch bilee...

End ene jil gehdee boroo ih orj baih shig baigaa yum aa.. (Haa saigui yuu??? Mongold ch anglid ch boroo gesen bichleguud baisan)... Tegeed neg medehed, 6 saryn suul geed nuguu zavaan boroony uliral ni ehelne...

Ug ni boldogson bol ene uyeer ni neg tiishee bultchihval gej bodood, mongol yavna enee teree geed huuruud baisan, ajilyn zav zai ni bolohgui shinjtei...

Tegeed ug ni doloon saryn suul geed, usny hor garaad, boroo oroh ni gaigui bolohoor dalaid (gay beach)-d ochij gedsee ilsen shug, nuruugaa sharsan shig, shaldan (gay) zaluuchuudyg udsun shig unguruuh yumsan gesen bituuhen huseltei baisan, ene jil yaag goyo dalaid orj boldog boloh uyeer gadagaad ajlaar yavah heregtei bolchihson...

Minii dal mod, haashaa alga bolchiv... :(

Zuny amraltaa 6 sard avch chadahgui bol ter chigtee gadagaadaas irenguutee urgeljluulj avaad mongol yavdag ch yum uu uhaany yum bodood baigaa...

Hervee tegeed yavchih yum bol yapond butsaj ireh ni 8 saryn dunduur yum uu, suul...

Ali hezeenii nuguu kurage(medusa??) geed hortoi amitan ni dalaid iheschihne geed dalaid orj chadahgui bolchih shinjtei... Ene jil ch dalain ereg, tropical fruit, dal mod gej ch muruudultgui bololtoi...

Yadaj baihad l huuchin mashinaa mongol yavuulchihsan, zun boltol shineer mashin ene ter avch chadahgui bololtoi... Ugaasaa zun l unahgui bol unah shaardlaga baihgui bolohoor, ene zundaa amjihgui bol daraa jil hurtel avah shinjgui geed, yur ni dalai ruu yavah talyn yum joohon horig ihtei baih shig baigaamaa... Yaahaaraa ene yapony dalai gantshan sar l orj boldog baina aa te??

Tiim bish baisan bol sharj hairaad goyo chiireg (yum shig) biyetei ene ter bolohgui yuu... Ugui yadahdaa hund uzuulne geed bulchin shurmusuu bondoilgono sh dee te??? Odoo bol neg tsultsaisan tsagaan yum... Uram baihgui...

Udahgui ene mayagaaraa bol tsagaan bish yagaan, tsultsgar bish pendger bolood, yaridag yavdag gahain tooroi shig yum bolno doo... Yadaj baihad l unuudur "oomori" buyuu "ports ni ih" hool idchihseniig heleh uu...

Za za ter ch yaahav... hodoodoo borluulchlaa, ajlaa hiiye baiz...

Monday, May 26, 2008

300м2 доторх ам'драл

Сүүлийн үед асар хэмнэллтэй??? бяцхан хүрээнд ам'дарч байна аа...

Хагас бүтэнсайнд бол ерөнхийдөө 300м2-ын хүрээнд... Гэр, 2чомэ, хол явлаа гээд шинжүкү....  

Тэгээд өдөр тутам н' нэг иймэрхүү: (Энэ 7 хоногоор жишээ авахад)  

Нэгдэх: Орой 11:30 - ажлаа тарах 2чомэ- орж жаал архидаад, шөнийн 2 цагт гэртээ харих  

Хоёрдох: Байнга ордог гэй бар (Дээр үед Куйн-ий Фрэдди Меркури ирж байсан гээд, 25 жил болж байгаа бар... Баябага уруу татаж анх аваачиж байсийм... Сүүлийн үед нэг драг күйн найз маан' 2 дахид ажиллуулдаг болсон учир, байнга очдог болоод байгаа юм... Янзан бүрийн гажиг н' гажиг, гажиггуй н' гажиггуй сонирхолтой хүмүүс цуглардаг учир) - Шөнийн 2-3 гэж гэртээ харих  

Гуравдах': Асар эрт, 9 цаг гээд тарав. Ажлаа тарчаад, мэдээж 2чомэ. Өмнө н' лэсбиан баранд анх харж байсан нэг залуу??? (46тай бол залуу гэх үү???) ганцаараа ажиллуулдаг, ердөө 6 хүн оронгуут пиг болчдог бар оров. Аргагүй л 15 жил бар ажиллуулсан хүн байлээ. Асар намираа наачихсан... Ирсэн хүмүүс н' ч гэсэн, энд тэнд гэй бар ажиллуулдаг хүмүүс энээ тэрээ гээд, дандаа Профэссиөнал' болохоор, яриаг н' сонсоод сууж байхад л нилээд гажигмаа... Хөгжилтэй бар байв. 40 эргэм насны залуучууд ирчихээд л, "халзрахтай тэмцэхийн тулд эм ууж эхэлсэн (үс ургуулдаг эм, ихэвчлэн эмэгтэй гормоны хол'цтой байдаг юм. Сахал, хөмсөг болон бусад үс бол эрэгтэй гормон), доодох маан' муудаад байна яах уу" энээ тэрээ гэж эхлээд л яр'ж байгаа сэдвүүд н' хүртэл үнэн хүнд.... 2 гэж гэртээ харив  

4 дэх> Орой 10 гэж тарав. Эхлээд лэсбиан бар (шинээр нээгдсэн, 4 дэх өдөр эрэгтэй эмэгтэй хамтарч орж болдог юм байна. Рхиа, хамт архидна шүү!!!) орчоод, дахиад өмнөх өдөр орсон барлуугаа. Хамт, драг хийдэг залуу эднартай цуг очсон... Яр'ж байгаа н' гэж саваагаад хаячихна... Аргагүй л 15 жил бар ажиллуулсан хүн болтоймаа... Манай энэ драг найз, япондоо л алдартай ам н' гэж ал болчихсон хүн дээ... Тэгэхэд л тэр барны эзний хажууд аягуй даруухан харагдаад байхаар чини... 3 гэж гэртээ харив 

5 дах'> Орой 10 гэж тарав. Лэсбиан бар, Такс гээд дээр бичсэн Фрэддигийн орж байсан бар, дээр бичсэн эвгүй ам банзал барны эзний бар, Гоал гээд аймаар орилоо пацаануудтай бар, гадаа гарч нэг найзтайгаа нийлж гудамж мэтэрлэх, дахиад орилоо пацаануудтай бар, 25 жил болж байгаа боловч, асар ав'ясгүй яриатай бар (Б даш... Рхиа, Баябага орж байсан байхаа??), Жий шавар гээд гомжоомны бар (миа), анх 2 орж байхдаа их ордог байсан, өглөө болохоор, барны эзэд эд нар цуглардаг бар... гээд 6-7 газраар орчоод, бас нэг болдоггүй газраар орчоод, өдөр гэртээ хариад, орой болтол унтав....  

Хагассайн"> Орой 9 гэж босов. 2 орж хоол идчээд (хоолоо хүртэл энд идээд байхдаа яахав дээ... Тогооч н' транссекшуал нэг газар байдаг юм. "Монгол бууз" энэ тэртэй... Тэгчээд кусуо гээд, хөл толгой н' мэдэгдэхгүй баранд орчоод, дахиж дээрх ам банзалын бар орчоод, тэгээд бас бус нэг 2 газраар орчоод, өглөө 6 гэж гэртээ харив...  

Бүтэнсайн> Орой 6 гэж босоод, гарч 2 орж хоол идчээд, хариж ирээд кино үзчээд, буцаад унтав....  


Нэг иймэрхүү байдалтайгаар, сүүлийн сар илуу хугацаанд, 3-400 м2-ас илүү газар гарсангүй шинжтэй... Энэ ч арай дэндэнэ ээ гээд, дараагийн хагас бүтэнсайнд Нагоя орох санаатай... 

Нагоягийн гэй парад шиг юм болох юм гэнэ ээ... Тэгээд очно гэсэн, зочид буудлууд н' пиг болчихсон байлээ... Ман' мэт н' ч яахав... Тэртэй тэргүй шөнөжингөө архидаад өнжих болохоор... За тэр ч яахав...

Ойрд архи маан' ихдээд байна гээд нээрээ элгэнд сайн архи авсан. 養命酒 гээд янз бурийн herb хэрэглэсэн архи, кэкэ... За за тэр ойр зуурын ам"драл ч яахав...  


Нээрээ эртээр японы дээр үед гарч байсан гэй драма үзэв.. 1992 онд зурагтаар гарч байсан гэхэд, үнэн хүнд драма байлээ.

http://www.tudou.com/playlist/playindex.do?lid=216310&mode=0#3998079 Зиа зиа тайлбарлах гэсэн залхуу хүрчлээ...

Thursday, May 22, 2008

枯れ専 buyu...

Япончууд ч гэх юм уу, эсвэл энэ ижлээнүүд н' ч юм уу... Их л олон үг зохиож юмыг төрөлжүүлэх юм аа...  

Гэй хүмүүсийн дундах " дэбүсэн" (бүдүүкануудад дуртай гомо), " жанисэн" (бүлтгэр нүдтэй урт үстэй, Канжийий энэ тэр шиг япон од маягийн туранхай хөвгүүдэд дуртай гомо), "хитоэсэн" (давхраагүй нүдтэй залууд дуртай гомо), " фүкэсэн" (хөгшчүүлд дуртай гомо), "фукосэн" (аз жаргалгуй байдалд дуртай...гомо???) гэх мэт... Тоолох юм бол барагдахгүй угаасаа...  

Тэгсэн сүүлийн үед "карэсэн" гэдэг үг эмэгтэй хүмүүсийн дунд дэлгэрч байгаа юм гэнэ ээ... Утга н' " Карэйшү сэн" буюу... Хөгшин хүний өмхий үнэрт дуртай... биш.... "Карэтэ ирү ожисан сэн" буюу... " Хөгшрөөд, хатаад үрчийсэн өвгөчүүл? ахимад насныханд дуртай эмэгтэйчүүд...  

Дээр үед, 40-50 гарсан хирнээ, нээх залуухан, ягаан өнгийн бикини өмсдөг ч юм уу, үнэртэй усанд дуртай, нэх ганган өвөө нарт дуртай эмэгтэйчүүд их байсан, сүүлийн үед нас намбандаа таарсан, нэг ёсондоо "хөгшрөөд, хатаад үрчийсэн өвгөчүүл"д дуртай эмэгтэйчүүд их болоод ийм үг гарч ирсэн юм гэнэ ээ... 

Өөрөөр дүрсэлбэл, " Анти антиэйжинг" гэсэн үг л дээ... Органик хоол, органик агаар, органик ус, органик даавуу энээ тэрээний дараа гарч ирж буй " Органик сэкс???" ний илрэл л юм болов уу....  


Гэхдээ энийг бол ерөнхийсөө ойлгох юм шиг санагдаад байгаа юм. Нээх ядчихсан, 60тай байж 30тай юм шиг хувцасладаг ч юм уу хүмүүсийг харахаар өөрөвдмөөр ч юм шиг санагдаад, тэгсэнд орвол байгалаараа байгаа өвгөчүүл хөөрхөн харагдаад байдаг юм...  

Манай Баябага дарга ч гэсэн энийг бол сайн ойлгож, хуваалцаж, баясна даа, кэкэ...  


За энэ талаар ч Эрик аняа баахан юм бичсэн байх шиг байсан... Орчин үейин 30тангууд бол шинэ 20тонгууд, орчин үейин 20тонгууд шинэ 15-6 тангууд гээд... Ерөнхийдөө тэр талаар болон, эрикийн түүний эсрэг сэтгэгдэлийн талаар бол I share his ideas...  

Энэ талаар бичих гэсэн юм биш...  

Өнөөдөр, нэг монгол хүүхдийн блог уншиж байсан "Daanch end bichsen bichleguudiig harahiin bol gay hair bol tiim ch ih buteltei bish, yur ni bol gantsaara l baih yum shig bichsen baih yum:( Bi ter hairtai hunteigee urt udaan hugatsaand hamtdaa amidarch, biye biyeniigee bosgon baiguulj, hairlahiig huseh yum. Hervee gay humuusiin hair gej baihgui bol bi ooriigoo hurdan ene buhnees tataj avahsan. Daanch bolohgui yum daa... ....30 garchihval aimaar hogshirchih yum shig sanagdahiin. hogshirohoos ch sanaa zovj aih yum. JINHENE HAIR ORSHIJ, BIYE BIYENIIGEE HAIRLASAN, UNENCH BAIDAG CH BOLOOSOI" гэсэн бичлэг байхыг харсан болохоороо, хөгшрөлт болон бас бус зуйлийн тухай бичмээр санагдаад...  

Хүний аз жаргал гэдэг юм чин' явж явж сэтгэл дагадаг зүйл шуу дээ... 15-6 тай байхад " 40 хүрээд ам'дралын аз жаргал байхгуй болох юм бол амиа хорлосон н' дээр" гэж боддог байж билээ... Одоо ч гэсэн энэ үзэл маан' ямар нэг байдлаар тэр чигээрээ хадгалагдсан хэвээрээ байх, гэхдээ "40 хүрлээ гээд аз жаргалгуй болно гэж байхгуй" гэдгийг бага сага ч гэсэн гадарладаг болсон болохоор... ]

Эргэн тойрноо харж байхад ч гэсэн, 50тай, 60тай, 70тай хирнээ асар аз жаргалтай хүмүүс олон байгааг гарсан ч тэр... Өөрийнхөө босож байсанчлан " 30 хүрэхээр, өвөө болоод ам'драл уйтгартай болно" гэдэг маан' худлаа гэдгийг гадарласан гэдэгээ бодсон ч тэр  


Жишээлбэл, жоохон радикал'ны хэлэх юм бол " Эр хүн чин' 30 хүрч байж эр хүн болдог юм (эмэгтэйчүүдээс асуугаад үз). Ам'дралыг enjoy хийх бяцхан жаалын сэтгэл н' ам'д хирнээ, илүү туршлагатай, мэдлэгтэй болдог учир. Тийм учраас, жишээлбэл "дурлалаа" " дурлал бүтсэнгүй" "уйлмаар байна" гэсэн маягаар ам'драл болон дурлалтай хар'цдаггуй, харин түүнээс өөртөө хэрэгтэй зүйлээ салгаж авч чаддаг болдог юм болов уу" гэдэг ч юм уу тэ?


Ямар ч байсан, миний хув'д л лав, 20 орчим настай байхад жаргалтай байсан ч, 30 орчим насандаа тэрнээсээ илүү юу гэхээс дутуугуй жаргалтай, ам'дралыг enjoy хийж байгаадаг. Сэтгэлзүйн хув'д ч тэр, эдийн засгийн хув'д ч тэр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө аз жаргалтай байх боломжтой болдог учраас.  

30 орчим наснаасаа илуу юу гэхээсээ дутуугуй жаргалтай 40 орчим насыг угтна гэж боддог юм... За тэр ч яахав.  


Дээрх бичсэн хайрын тухайд, гэй хүмүүс илүү зөв ойлгож, өөртөө зөвөөр ам'дардаг юм шиг санагддаг юм,,,, Стрэйт хүмүүс ч юм уу, залуухан хүмүүс, "хайр дурлал" гээд асар авцалдаагуй, гэхдээ хоорондоо төстэй 2 ойлголтыг хол'ж солиод байдаг юм болов уу гэж би л лав боддог юм...  

Дурлал чин' adventure (刺激) хайр чин' peace? (安らぎ) юм болов уу гэж... Мэдээж энэ 2-ыг зэрэг мэдэрдэг хүн, асар мазохист л биш бол байдаггуй болов уу... 

Гэхдээ хүмүүс хооронд н' хол'ж хутгаад байдаг болохоос...  

Стрэйт хүмүүс ал' н' юу вээ гэдгээ мэдэрч амжаагуй байхдаа гэрлээд, дурлалаасаа хайр луу шилждэг (эсвэл шилжихээс өөр аргагуй байдаг) бол, гэй хүмүүсийн хув'д, үүрэг хариуцлага багатай байдаг тулдаа ч юм уу, хайрыг биш дурлалыг илүү сонгох н' их байдаг юм болов уу гээд...  (tiim bolohooroo bugdeeree aimaar banzal...)

Тэгээд нэг хэмжээнд хүрэхээрээ, нэг хүнээс хайраа, бусад олонхоос дурлалаа олж авч өөрийгөө баясгадаг юм болов уу гэж...  

Миний л мэдэх олон хүн, ам'дралынхаа партнёртой, тэгээд түүнийхээ дээрээс байнга дурлаж, түүнээсээ эрч хүч авч ам'дардаг юм даг... 

Ингээд бодохоор, хайр дурлал 2-ыг ялгаж салгахтайгаа болчоод, тус тусад н' enjoy хийж чаддаг болдог 30 эргэм, эсвэл 40 эргэм наснаас нэг их айгаад байх юм бол байхгүй юм болов уу...  

Уг н' шал өөр юм бич'е гэж бодож байсан, далийгаад баахан гунигийн юм биччихлээ... кэкэкэ гэхдээ яахав. Дараа дахиад л бичнэ биз тэ??

Wednesday, May 21, 2008

Зүүдээ ярих гээд хулгайгаа...








Дандаа уншдаг нэг болоог дээр (япон) хэрхэн залууд тоогдох вэ гээд хичээл тавигдчиж (цампы.цом... бишээ campy.jp энэ болоог) 

Үнэний хув'тай санагдав... Ер н' энийг чин' хэрэгжүүл'е байз гээд, гэхдээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй юм гээд, хөөрхий муу, төрсөнөөсөө хойш 25 жил, 30 жил найз залуутай болж үзээгүй, 25, 30 эргэм насны бологчидтойгоо хуваалцахаар шийдэв....  

Миний хув'д гайгуйээ, найз залуугуй 29 жил л болж байна, энэ тэр гээд л үү?  

Угаасаа хэтэрхий бие даасан эмэгчингүүд найз залуутай болоход хэцүү байдаг юм гэнэ ээ...  

Яг над шиг... "Угийн царай муутай, цалин байхгүй, тэнэг, тэгээд дээрээс н' шивэртэй ман' мэтийг н' хэн тоодог юм... Тэжээх хүн олдохгуй бол, өөрөө өөрийгөө тэжээнэ дээ" гэж ирээд л ажилдаа гүрийчихдэг, тэгээд нэг мэдсэн so called "independent woman" буюу " Индианка" болчдог юм.... 

"Индианка" эмэгчин ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэхээр 

- Жилийн 60-аас дээш мянган дойлуурын цалинтай (Япон дах' эмэгчингүүдийн цалингийн дээд талаасаа 10% н' л ийм цалин авдаг юм байх)
- Хүндэтгэх хамтран зүтгэгчтэй 
- Жил ирэх тусам /авгай болж үрчийх тусмаа үзэсгэлэн гоо/ намбалаг? болдог юм гэнэ ээ...  

Ямар ч байсан, 33%-ийn гүйцэтгэлтэй л юм байна, ман' мэт н', кэкэ 

За тэгээд, эдгээр индианканууд яагаад найз залуутай болоход хэцүү байдаг вэ гэхээр, (дээр бичсэнчлэн, царай муутай , цалин багатай, тэнэг, тэгээд дээрээс н' шивэртэйг үл тоошоовол), эрчүүдтэй адилхан төвшинд өөрийгөө авч үздэггүйд байдаг юм байх...(sexist? feminist? биш байхгүй юу даа...Мэдээж өөрийгөө асар дээр тав'чихдаг л байхгүй юу....)  

Тэгээд, чи би болон, бусад 30-40 жил найз залуугийн үнэр ч авч үзээгүй товарищууд... бишээ индианканууд бол доорх баримтлалыг дагах хэрэгтэй гэжийнэ...  

Чихээ дэлдийлгээд, нүдээ бүлтийлгэж байгаад сайн гэгч н' сонсож ав... бишээ уншиж ав... (за за, илжигний чихэнд алт ч хийсэн ус ч хийсэн сэгсэрнэ гэдэг билүү...)  

1) Дүлий дүмбүү юм шиг чимээгүй бай!  

Өөрийгөө асар интелектуал'ны, сонирхолтой, зөндөө олон онигоо мэддэг ер н' боломжийм бүсгүй шүү гэж боддог байсан ч гэсэн дуугай бай... Хэтэрхий чалчаа хүүхнүүдийг эрчүүд тоодоггүй юм (Энэ ч яг надад зориулж хэлсэн юм шиг байгаа юм аа...) гэнэ ээ...

Ертөнцийн эрчүүд дуугуй, гүндүүгүй?, дүлий царайлсан? хээгүй, хэнэггүй н' их болохоор (мөрөөдөв)... Харилцан огт юу ч ярихгүй таг дуугай байсан ч болно.. 

Бүр болохгүй бол дохионы хэлээр ч юм уу, эсвэл цаасан дээр бичилцэж, ал' эсвэл гар утасныхаа мэссежээр ярилцаад үз. Гаараад л өгнө! харж л байгаарай! 

2) Банзал царайлаад битгий тэгээд уулзангуутаа салтайгаа дэлгээд хэвтчихэж байгаарай! (Энэ үг ч улаан нүүрлүү дэлсээд авч байгаа юм шиг л сонсогдож байна...) 

Зиа, энэ ч хүн болгон хэлдэг үг л дээ.. Жоохон хүн ам'татай авалдлаа гээд л банзал даашинзаар н' дуудаад эхэлдэг энэ монголчуудыг хар?

"2-3 хүнтэй явалдаг л байгаа биз, яадаг юм... Бодоод үз л дээ, долоо хоногт 1 удаа болдоггүй газраар ороё. Нэг орсоных гээд, хүн гэдэг чин' шуналын тулам болохоор 2-3 залуутай явалдана... Жилд 58 долоо хоног байдаг гээд бодохоор, жилийн 174 хүн гэсэн үг... Чи сэгэсдэж эхлээд хэдэн жил болж байгаагаараа тэрийгээ үржүүлэхээр, 10 жил бол 1750, 5 жил бол 875 хүнтэй явалдсан гэсэн үг" энэ тэр гээд нэг их айхтар доктор аспирант шиг тоо бодоод байх бол хэрэггүй (аймар сунжирсан, кэкэ) ... 

Журамтай байх хэрэгтэй...

Бишээ, журамтай, онгон юм шиг царайлах хэрэгтэй! (угаасаа журамгүйг чин' мэдэх юм болохоор) Бүр болохгүй бол, онгон хал'сандаа хөвөн шатааж наадаг ч юм уу, яаж матарласан (маягласан гэж бичих гэсэн, хэл... бишээ гар хал'тирчихлаа) яадаг юм. 

Цэвэр ариухан монгол бүсгүй шиг л харагдаж байвал тэгээд л гаараад өгнө шүү дээ! Харж л байгаарай  

3) Дарвайтлаа инээ  

Дээдэх зөвлөлгөөг унщчаад, онгон хатуу матар юм шиг болох гээд битгий тэгээд мэдрэл юм шиг ярвайгаад байгаарай...  

Дарвайтлаа инээгээд байж байвал чамайг, хамт байхад аятайхан, нүүрний баясгалантай хөөрхөн эмэгчин байна гэж цаад эрэгчин чин' бодох болно. 

Бүр болохгүй бол нөгөө " Инээдэг хүн" гэдэг зохиол дээр гардаг бил үү? Тэрэн шиг хацраа зүсээд инээмсэглэсэн царайтай болсон ч болно шүү дээ...  


4) Хааяа жоохон мэдрэл муутай юм шиг согтуу хөлчүү юм шиг ч юм уу царайл (Энийг ч би сайн хэрэглэж чадна шүү)  

Хэтэрхий намбатай эмэгчингүүдэд эрэгчингүүд нэг их дуртай байдаггүй юм. Эр хүмүүс чин' adventure-д дуртай байдаг юм болохоор ..." Энэ хүнтэй хамт байхад уйдахгуй, юу ч тохиолдож магадгүй" гэсэн адал явдалтай ч гэх юм уу, тийм сонирхолтой байна гэж эрэгчингүүддээ итгүүдэд итгүүлэхэд гэмгүй. Бүр болохгүй бол эвгүй эм мэм хэрэглэсэн ч болно... эсвэл архи уудаг ч юм уу...

Агсан тав'сан ч гэмгүй.. " Чи нээрээ үгүй мөн эгдүү хөдөлмөөр эрэгчин шүү! " гээд хамрыг н' чимхэж авдаг ч юм уу... 

А, гэхдээ битгий андуураад " аазгай хөдөлгөсөн банди" гээд хэлчихээрэй... Утга н' адилхан ч гэсэн, нюанс н' өөр болохоор үнэнгээсээ хэрүүл зодоон болж магадгүй болохоор... Монголд чин' ингэж хэлж байгаад л зодоон өдөөд байдаг биз дээ тэ????

5) Гэрсэг хүн гэдгээ appeal хий. 

Гэрийн ажилд сайн гэдгээ мэдэгддэг ч юм уу, ал' эсвэл бүр болохгүй бол анхныхаа болзоонд аав ээжийгээ дагуулаад очсон ч болно ш дээ, кэкэкэ