![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi-zeoWlHhDfXBlYn9MmIuDbRM7jBJG7TQVzVBtZZBpyqVw2HTsBczwZMkgUQQ63Omy1hZbaKfTb9vs_Aa3E0kHSmorZV6JLjJTJe-bpoFp1zjrtI1GzRpF3w8a2r2uopMoe-0_/s320/0002.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEic38uuKUdSl_mZZwo6hznB1qub-VhjMgoQxeeMZMpaPtEj5INHIHiD7pct0XT85IRrGQ6h5tY5df4h4R1zDreVmkQkAsSofG4PM9wXvqzPeQqxoe-ELxoys-NZVF7WMOmNUY-x/s320/0001.jpg)
“Гей” залуусыг зөвтгөх аргагүй ч буруутгах шалтгаан үгүй” гарчиг бүхий материал саяхан манай сонинд нийтлэгдсэн билээ. Үүнийг бичсэнийхээ төлөө би “хариуцлага” хүлээх ёстой болчихдог юм байна. Нийтлэл гарсаны маргааш өглөө ажилдаа иртэл хэдэн залуус цахилгаан шатан дээр таарч манай сонинг хэдэн давхарт байдгийг асуулаа. Хэн нэгнийг асууж сурсаар олньг хөл тасардаггүй болохоор тэдний нэг гэж санан хамт шатаар өгсч явснаа “Танайд Энхтүвшин” гэж байдаг уу гэж байна. “Байдаг, яасан бэ” гэвэл “Тэр гей юу” гэх маягийн юм асуудаг байгаа. “Юу гэсэн үг вэ, би тэр хүн чинь байна” гэтэл нөгөө залуус бие бие рүүгээ харцгааснаа “өө, та юм уу. Та цэнхрүүдийн талаар бичсэн юм уу” гэлээ. Тийм, тэгээд юу нь болохгүй болсон бэ гэхэд минь тэд надтай хэсэгхэн зуур нэг газар тухтай суугаад яриадахъя гээд бид гарч ойрмогхон цайны газар орж суулаа. Тэдэнтэй ярилцсанаа нэмж хачирлалгүй сийрүүлье.
-Та нар надаас юу хүсээд байгаа юм бэ?
-Гейчүүдийг өмөөрч бичсэнийхээ төлөө та жирийн монгол иргэдээс уучлалт гуй.
-Яагаад уучлалт гуйх гэж. Би ажлаа л хийж яваа хүн. Энэ нийгэмд буй бүхнийг бичих нь бидний ажил шүү дээ. Та нар юунд нь тэгтэл эмзэглээд байгаа хэрэг вэ?
-Нийгэмд нэлэнхүйдээ биш, хэт гаж үзэлтэй, нэг ёсны солиорсон, бэлгийн буруу хандлагатай юмнуудыг даврааж, байх ёстой зүйл мэт хөөргөж болохгүй шүү дээ. Хүн адгууснаас юугаараа ялгаатай юм. Оюун санаа өөрийгөө удирдах чадвараараа адгууснаас ялгаатай биз дээ. Гэтэл цэнхрүүд бэлгийн хандлага дээр өөрийгөө удирдах чадваргүй болдог юм бол тэд адгууснаас юугаараа ялгаатай юм бэ. Хэвийн бэлгийн хандлагагүй болчихсоныгоо байх л ёстой юм шиг ярьж, түүгээрээ гайхуулж болохгүй. Тэд Монголын мянга мянган сайхан залуус охидыг гутааж, доромжилж, тэднийг сэтгүүлчид та нар өөгшүүлэн дэвэргэж байна.
-Тэгж ярьж болохгүй байх аа. Тэд чинь өөрсөддөө тохиосон гашуун хувь заяагаа эдэлж, бие биеэ олж, тавилантайгаа эвлэрч яваа хүмүүс л гэж ойлгож байгаа шүү дээ?
-Үгүй, наад муусайн новшнууд чинь бусдыг, хүний сайхан үрсийг буруу зам руу уруу татаж, өөрсдийг эгнээг өргөтгөдөг байхгүй юу. Хэт баруунжсан, ёс жудаггүй болсон ард түмнүүдийн аль болохгүй хог шаар болсон юмыг эх оронд минь авчирч дэлгэрүүлж байгаа юм. Та мэддэг л байлгүй дээ. Таныг залуу байхад гомо залуус гэж байсан уу даа. Та хэл дээ.
-Би сайн мэдэхгүй юм байна. Гомо гэж нэг их ярьдаггүй байсан байх. Харин манин гээд ганц хоёр хүнийг нэрлэдэг байсан санагдаж байна?
-Нэрлэх гээд ч байгаагүй юм чинь. Алуулдаг Төмөр дуучин мэтийн маш цөөн хүн байсан ч тэд одоотой адил ил гараад гайхуулаад байгаагүй. Гомо Нараа гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм байдаг. Тэр чинь уг нь зүгээр л хүү байсан гэдэг шүү дээ. Нэг алдартай дуучин “нэртэй” гаж донтон уруу татаад ийм болгосон.
-Ингэхэд та нар арай тийм улстай “бүлэг” юм биш биз дээ?
-Үгүй, бид бүлэг энэ тэр биш. Зүгээр л найзууд. Гэхдээ бид ийм зүйлийг үл тэвчигчид. Тэр гажгуудыг үзэн яддаг. Бидэнтэй санаа нийлэх өөр олон хүн бий гэдэгтэй санал нийлдэг.
-Та бүхэн арай хатуу хандаж байгаа юм биш үү. Дараа нь ямар нэгэн зүйлд холбогдчих вий гэж айхгүй байна уу?
-Бид хүн алж “тоглодог” залуус биш. Гэхдээ ийм гажгуудыг хашраахдаа л хашраана.
-Гадаадын орнуудад гей хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг. Жишээлэхэд, АНУ-ын зарим муж улсуудад тэднийг хоорондоо гэрлэхийг хүртэл хүлээн зөвшөөрдөг гэсэн шүү дээ. Би андуураагүй бол саяхан Кубад ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан гэж сонссон юм байна?
-Тэр гадны орнуудад ямар байх нь хэнд хамаатай юм. Монголын нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Тэд ёс бусаар амьдарч Монголын иийгмийг бузарлаж байхаар сул чөлөөтэй “оромж” руугаа арилаад өгөх хэрэгтэй биз дээ. Тэд одоо хэн бэ. Шинэ жил баяраа хамт тэмдэглэдэг ч гэх шиг, мисс, мистерээ шалгаруулдаг ч гэх шиг. Муу даварсан чацганууд. Тэд юугаараа гайхуулаад байгаа юм. Ямартаа ч тэдний хүрээг тэлж болохгүй. Одоо байгаа хэд нь өтөлж хөгшрөөд үхнэ биз. Нэмж залуужуулж болохгүй.
-Та нар тэгж бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй шүү дээ. Тэд ч бас хүн шүү дээ?
-Ганц бид ч биш. Хүүхэдтэй хүн бүрийн санаа тавих асуудал шүү дээ. Эд чинь хүний ганц охин, хүүг энэ тэнэглэлдээ урхиддаг байхгүй юу. Хүмүүс энэ тал дээр дахин дахин сайн нягтлан бодоосой гэж хүсч байна. Та бод доо. Таны хүү “Энэ миний эхнэр” гээд эр, эм нь мэдэгдэхгүй, эр хүний дүртэй, хүүхэн араншинтай тамтаг чирээд ирвэл яах вэ. Эсвэл охин чинь нөхөрт гарлаа гээд нэгэн хөгийн “хүүхэн” дагуулаад ирвэл хэцүү биз дээ. Эцэг эх болгон, Монголын иргэн бур анхаарах хэрэгтэй ш дээ. Жирийн иргэд, ухаалаг эр хүн, бэлгийн зөв хүмүүжилтэй хэн ч байлаа гэсэн тийм оронцогуудыг алж хядаж гараа бузарлахгүй. Муусайн хүн дүрстэй бэлгийн гажиг өөрсдийгөө зодож нүдэж, алж хяддаг байх. Бас бие биеэ “хардчихжээ”. Хэн тэднийг тоодог юм.
-Алдаж онож яваа ч тэдэн дунд биеэ зөв авч яваа хүмүүс байж л таараа. Тэднийг нийтэд нь хамруулж болохгүй байх аа?
-Тэдний биеэ авч явна гэж юу байсан юм. Олны танил хүмүүс тэдний дунд олон бий. Бид бүгдийг харж, хянаж эхэлсэн. Тэд хүрээгээ тэлэх аваас “Даяар Монголынхон гадныхантай явалдсан охидын үсийг хусна” гэдэг шиг бид ч бас энэ чинь гей шүү гэж олонд таниулах зүйл хийх болно.
-Юу гэсэн үг вэ?
-Цаг нь болохоор дуулдах болно. Бид гейчүүдийн цугладаг газар, баар савыг хяналтдаа авч эхэлсэн. Тэдний дунд өөрийн хүмүүсийг оруулсан байгаа. Хэн яаж аяглахыг харж эхэлсэн. Ямар ч байсан тэдний эгнээг нэмэхгүй байлгах тал дээр анхаарна.
-Нийгэмд байгаа цөөнхийг гадуурхах үзлийг өөгшүүлж болохгүй шүү дээ?
-Наадуул чинь үндэстэн ястны цөөнх биш, үзэл бодлын цөөнх ч биш. Наадуул чинь үндэстнийг устгах, гутаах бодлого баримтлагчид гэж бид үзэж байгаа. Тиймээс олон муухай юмнуудын нэгийг ч болов цөөлөх хэрэгтэй.
-Цөөлнө гэдэг юу гэсэн үг вэ?
-Бид түрүүн танд хэлсэн. Тийм оронцогуудыг алж өөрсдийгөө доош хийхгүй. Зодох ч үгүй. Харин тэднийг давраад өөрсдийгөө их юманд бодоод байвал хөөрхөн “дөнгөнө”. Гудмаар хөтлөлцөөд гулжганачихжээ, муусайн юмнууд чинь.
-Тэгвэл та нар гей залуусыг бүгдийг нь таних нь ээ?
-Танина. Бидэнд бүртгэл бий. Бид монгол эр хүнийг монголоороо л байхыг хүсдэг. Гейчүүд андашгүй. Одоо бүр давраад бие биеэ таньдаг таних тэмдэгтэй болсон байна лээ. Бас гаднаас санхүүжилт авч эхэлсэн гэсэн. Тэд яах гэж санхүүжилт авдаг юм. Амьдрал ядуу хүүхэд залуусыг өөртөө татах гэж байгаа байхгүй юу. ДОХ, мансууруулах бодис зэрэг нийгмийн аль л болохгүй шаар шавхруу болгонтой тэд холбоотой,
-Энэ ярилцлага сонинд нийтлэгдэнэ. Тиймээс өөрсдийгөө танилцуулчихгүй юу?
-”Бил” гээд л биччих.
Ц.Энхтүвшин