За за хийх юм байхгүй байгаа юм чинь энэ жил тохиолдсон нэг явдлаасаа хуваалцая.
Энэ 2 сард би бараг үхэнгээ алдав.
Усанд орчихоод, бүрэн хатаалгүй гарсанаасаа болоод ханиад хүрчихсэн юм.
Миний ханиад ер нь хэд хоног халуурч таардаг, тэгж байгаад гайгүй болдог болохоор тэрэн шигээ л юм бодов.
Хоол идэх дуршил байхгүй (угаасаа ханиад хүрэхээр яаж л дуршил байхав), ойр ойрхон гүйлгэдэг, бөөлждөг тийм л ханиад юм байх ухааны юм бодоод орондоо хэд хоног хэвтсэн юм.
Тэр үеэр надад сонкраны дуу их таалагдаад сонсоод байсан юм л даа.
Тэгээд л халуураад 3 дахь хоног дээр нь өрөөндөө байхад барнаас дандаа энэ дуу яваад байгаа сонсогдоод байдаг, энэ хүмүүс чинь миний сонсоод байсан дууг бүр дахин дахин тавиад байгаа юм байх ухааны юм бодоод л хэвтээд байв.
Бөөлжих, гүйлгэх маань бүр хүндрээд, жорлон орохын хооронд амьсгаадаад, биений хэсэг хэсэг (бөөрний хэсэг, ходоодны хэсэг, зүрх хавьцаа) гэнэт өвдөөд эхэлсэн. Бас даралт их байгаа юм шиг мэдрэмж төрөөд (толгой, хүзүү хөшөөд), тэгээд даралтны эм уудаг ч юм уу гэж бодсон оо, юу ч болсон шалгаад үзье гээд даралтаа үзэв.
58-80 ч бил үү, бүр байж болохооргүй бага даралттай гарч ирээд (уг нь миний даралт өндөр байдаг юм. 110-160 энэ тэр гээд), энэ аппарат нь худлаа шаагаад байгаа юм байхдаа гэж бодсон ч, ямар ч байсан даралтны эм уухаа больсон юм.
Тэр нь ч болсон байна билээ.
Нөгөө өвдөлтүүд нь бүр тэсэхийн аргагүй болж өвдөж эхлээд, бүр алхах төдийд яс хугарсан хиртээ өвдөлт болоод эхлэхээр нь за одоо эмнэлэг орсон нь зөв байх гээд өглөөний 4 цагт дүүргийн эмнэлэг оров.
Тэгээд үзүүлсэн, даралт үнэнгээсээ багассан болж таараад, хэрвээ андуураад даралт буулгах эм уусан бол газар дээрээ чад хийх хэмжээнд байсан байна гэдэг оношлогоо авав.
Тэгээд бусад юмнуудыг нь үзсэн, зүрхний шигдээс болох үзүүлэлтүүд гарч ирсэн, хэзээ л бол хэзээ өнгөрч магадгүй байна гээд дүүргийн эмнэлэгийнхэн бид нар таныг авч чадахгүй, айж байна, эрсдэл ихтэй байна, шууд том эмнэлэг лүү яв гэлээ.
Өглөө 5 цаг гээд 3р эмнэлэг орлоо. Корона гээд ядаж байхад үздэг газарууд нь тусгаарлагдсан, ПСР өгөх хүртэл тусгаарласан байдалд байна гээд, тэгээд юу ч болсон үзүүлэв.
Зүрхний шигдээсний онош нь ашгүй биш болж таарав. Эсрэгээрээ архины гүн хордолтын шинж тэмдэг нь зүрхний шигдээс шигээр бас илэрдэг юм байх.
Архины гүн хордолтоосоо болоод элэг нь муудчихсан, элэг муу болохоор тэр нь бөөрөндөө нөлөөлдөг (доор өвдөөд байсан нь бөөр байсан байна лээ), бөөр өвдөхөөр шингэнээ гадагшлуулж чадахгүй, шингэнээ буцаагаад дээш нь гаргачихдаг (бөөлжөөд байсан шалтгаан), эсвэл өтгөн хэлбэрээр гаргадаг (гүйлгээд байсан шалтгаан), бөөлжсөөр байгаад ходоод нь гэмтдэг (ходоод өвдөөд байсан шалтгаан), ходоод өвдөөд байхаар нойр булчирхай нь гэмтдэг, нойр булчирхай гэмтэхээр бүх өвчин зэрэг сэдрээд асар их өвдөлт өгдөг (яс хугарсан юм шиг өвдөөд байсан шалтгаан нь), нойр булчирхайны үзүүр хэсэг нь уушигтай ойрхон байдаг ба, нойр булчирхайны ялгаруулдаг юм нь цаашаагаа уушгаа гэмтээдэг, тэгж гэмтээгээд уушиг устсан байна, уушиг нь устаад доголдоод эхлэхээр зүрхэнд хүчилтөрөгч очихоо болиод зүрх доголдож эхэлдэг (зүрхний шигдээсний шинжилгээ гарсан шалтгаан), зүрх доголдоод, хүчилтөрөгч багасаад ирэхээр тархинд нөлөөлдөг, удвал тархи үхэх аюултай энээ тэрээ гээд ер нь л үхэхэд 3 см дутуу байсан юм байх...
За тэгээд эрчимт эмчилгээнд шууд оров.
Даралт 50 хэд 70 хэд хүртлээ бүүр доошоо орчихсон, амьсгал авч чадахгүй, амьсгалах тоолонд яс хугарч байгаа юм шиг өвдөлттэй, зүрхний пульс нь нэг өсөөд, нэг унаад тетрис шиг юм болчихсон амьтан баахан эм тариа болоод хэвтэв. Уг нь тэр өдөртөө жоохон торгоогоод, маргааш нь гэр лүүгээ гарах ч юм уу, өөр эмнэлэг лүү шилжих юм байх ухааны хөнгөхөн юм бодож очсон юу байхав...
Эмнэлэгт тэгээд эхний өдрөө хэвтэж байхад, баахан өвчин намдаагч тариулсан болохоор жоохон тайвшраад байж байсан, нөгөө сонкраны дуу эмнэлэг дотор хангинаад байх юм, ядаж байхад...
Эхлээд, аан, хэн нэгэн нь энэ дууг тавьчихсан юм байхдаа ухааны юм бодож байснаа, гэнэт, хүүш энэ чинь эмнэлэг шд, хэн л дуу муу тавив гэж анзаараад, хий юм сонсоод байсанаа мэдэж энэ тэр.
Тэгээд жоохон байж байсан, нөгөөх нь хий юм сонсогддог дээрээ хий юм үзэгддэг болж эхлэв.
Дээшээ хараад хэвтэж байхад таазан дээр кинонууд гарч эхлээд л, бас их зугаатай.
Дандаа хөзөр тоглодог байсан нь нөлөөлсөн үү, баахан хөзөршиг юмнуудтай кинонууд (зүүд) үргэлжлээд байсан. Нэг хаан, хатан 2ын хүүхдүүд нь төрөөд, хаан хатан 2 нь тэр хүүхдүүдээ хүн гэж үздэггүй, тэгээд тэрэн дотроос нь аав ээжийнхээ эсрэг зогссон хүүхдүүд гарч ирээд, улаан, хараараа хоорондоо тэмцэлдээд, секс мекс хийгээд юу юу ч болоод байлаа...
Ямар ч л байсан их л сонирхолтой кино байсан...
Тэгээд, орой нь ковидын шинжилгээний хариу сөрөг гарсан гээд, эрчимтэй эмчилгээний тасаг луу шилжив.
Тэнд орсон, бас баахан кино үзээд л заримдаа унтаад заримдаа сэрүүн байгаад байсан.
Золбин муур, тэжээмэл муурнуудын хоорондын тэмцлийн тухай кино (тэжээвэр муур аз жаргалтай юу, золбин муур эрх чөлөөтэй болохоор хоол ундгүй ч гэсэн аз жаргалтай юу), хүмүүсийг гэй болгодог ямар нэгэн вирус шиг юм тархаж байгаа кино энээ тэрээ, хүнийг тусгаарлаад, өдөр нь муур болгоод шөнө нь өөрөөр нь байлгаж тамладаг сургууль (аав ээжид нь болохоор хүүхэд нь сургуульдаа амжилттай байгаа болохоор бэлэг, элдэв юм авчир гэж нэхдэг, тэрийг нь ирэхээр ажилчид нь хуваагаад авчихдаг, хүүхдэд нь юу ч өгдөггүй) энээ тэрээ гэж явж байсанаа нөгөөх нь сүүлдээ хар дарсан зүүд шиг юм болоод явчихсан. Хүрэлсүх өөрийнх нь эсрэг байх магадлалтай хүмүүсийг хулгайлж авчраад эмчилж байгаа нэрээр алдаг тухай, тэр хүнийх нь нэг нь би болоод тэр эмч нар нь намайг алах гээд бэлдээд байгаа тухай энэ тэр болоод явчихсан...
Сайндаа ч биш, эмч нар нь амьсгааны аппарат залгахдаа хамар дараад залгачихсан, амьсгалж чадахгүй байна гээд хэлээд байхад тоохгүй байгаад байсан юм...
Тэгэхээр нь агсан тавиад, бүх дусал залгасан (6-7 дусал байсан) зүүнүүдээ сугалж аваад, гарсан цусаа эмч сувилагчийн хувцасанд нь наагаад *та нар намайг алах гэж байгаа бол би өөрөө үхчихье* энэ тэр гэж солиороод (энийгээ зүүд гэж бодоод байсан, үнэнгээсээ байсан) энэ тэр.
Сэхээнд 3-4 хоног ингэж элийрч хэвтсэн байсан, тэгээд бүх эрхтэн нь доголдчихсон болохоор алийг нь эхэлж, алийг нь дараалж эмчлэх нь их ярвигтай байсан юм байна лээ...
Ээжийг хамгийн сүүлд сэхээнд орж ирж харахад (угаасаа оруулахгүй байсан гэсэн) миний гарт жоохон хүүхэд нүүрээ ураад байхаар өмсүүлчихдэг бээлий шиг юм углачихсан (дусалаа дахин дахин сугалж агсраад байсан болохоор), ам мам нь аймаар хатчихсан амьтан хэвтэж байсан гэсэн.
Хоол боловсруулах эрхтэнг нь эмчлэх үү, уушиг, зүрх, тархийг нь түрүүлж бодох уу гэж удаан бодсоны эсрэг уушигийг нь түрүүлж эмчлэхгүй бол зүрх тархи нь үхжих юм байна гээд уушигны тасаг луу шилжүүлсэн байна лээ. Би 4-5 хоног болсоноо ч мэдэхгүй амьтан.
Гэхдээ тэр нь зөв болсон юм байна лээ. Миний хэвтэж байсан эрчимжүүлсэн сэхээнд намайг байхад 2 ч хүн уушигнаасаа болоод нас барсан байсан, уг нь надаас хөнгөн байсан хүмүүс...
За тэгээд ямар ч байсан элийрэхээ болиод уушигны эрчимжүүлсэн тасагт хэвтсэн. Уушиг устсан болохоор уушгандаа гуурс залгуулаад, тэрнээс гарсан шингэнийг нь цуглуулдаг нэг чемодан шиг юм барьсан, тэргэнцэрээр ийш тийшээ явдаг амьтан болоод 2 долоо хоног болоод уг нь авахуулсан.
Улсын эмнэлэгт энэнээс удаан байлгах боломжгүй гээд, бас ус нь гайгүй болсон гээд эмнэлэгээс нэг юм гарсан болов ч тэр оройдоо дахиад халуураад... Дахиад үзүүлсэн дахиад ус хурчихсан байна гээд, дахиад эмнэлэгт хэвтэв. Энэ удаад найзынхаа эмнэлэгт хэвтсэн, зөв болсон байна билээ. Дахиад 2 долоо хоног эмнэлэгт хэвтчихээд, дахиж гуурс залгуулчихаад, энэнээс удаан улсын эмнэлэгт хэвтэх боломжгүй гээд, гуурстай, чемодантай чигээрээ хөөгдөж гарав.
Баран дээрээ нэг гуурс, чемодан барьсан хүн 7 хоног байж байгаад авахуулаад эдгэрсэн дээ.
Гуурстай байхдаа коронагийн вакцин хийлгэх гэж нэг очоод, зад загнуулаад буцсан юм байна нээрээ. Ийм уушигны асуудалтай байгаа, бүр гуурс залгуулсан хүнд юу гэж вакцин хийдэг юм гээд.
Ямар ч байсан, үхэх дөхөөд элийрсэн үед үзэгддэг кинонууд бол их сонирхолтой л байдаг юм билээ.
Одоо тэгээд гандан буурахгүй пиво оо уусан хэвээрээ л байна.
Өөр ч юу байхав дээ.
Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү